Сурагчдын бүтээсэн веб апп, гар утасны тоглоом танилцуулах өдөрлөг болно

2019/06/04
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын боловсон хүчнээ бэлтгэх томоохон бодлого нь яах аргагүй хүүхдүүдэд багаас нь мэдээлэл технологийн мэдлэг олгож, тэр дундаа код бичих чадварыг суулгах билээ. Тэгвэл Монгол Улс ч энэхүү дэлхийн чиг хандлагаас хоцорсонгүй.

Дэлхийн шилдэг мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн төв болсон Цахиуртын хөндий болон Amazon, Facebook, Google зэрэг томоохон компаниудад ажиллаг монгол залуус Монголын ирээдүйн боловсон хүчнийг бэлдэх зорилгоор дунд сургуулийн сурагчдад зориулсан NEST Academy төвийг нээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл тус академид бэлтгэгдсэн эхний төгсөгчид сурсан мэдсэнээ танилцуулж, бүтээсэн веб апп, гар утасны тоглоомуудаа олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна.

Дэлхийд өрсөлдөх нэг түмэн инженерийг бэлтгэх зорилготой энэхүү академийн хамгийн эхний элсэлтийн төгсөгчид сурсан мэдсэнээ танилцуулах өдөрлөгт та бүхнийг урьж байна. Мэдээллийн технологи болон дизайнд сонирхолтой хүүхдүүд, энэ чиглэлээр сурах сонирхолтой сурагчдын эцэг эх гээд хүссэн хүн бүрт энэхүү арга хэмжээ нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.

Өдөрлөгийн үеэр Нест академийн төгсөгч болох 7 дугаар ангийн хүүхдүүдийн бүтээсэн веб аппликейшн, гар утасны тоглоомуудтай танилцахаас гадна энэ салбарт дотооддоо төдийгүй олон улсад амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүд, уран бүтээлчидтэй уулзаж, програмчилал, дизайны сонирхолтой хичээлд хамрагдах боломжтой.

“DEMO Day 2019” нэртэй энэхүү өдөрлөг нь Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамжны 5-р хороонд байрлах Холидэй Инн Улаанбаатар зочид буудлын 2 давхрын хурлын танхимд 6 сарын 9-ны өдрийн 16:00-19:00 цагийн хооронд болох юм.


 
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.
NEST ACADEMY-ийн төгсөгчдийн "DEMO Day-2019" арга хэмжээ 
https://www.facebook.com/events/2039118606384033/
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна