УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдөрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн билээ. Үүний нэг нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төслийн талаар ажлын хэсгийн мэдээлэл өгсөн. Тэрээр Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ. Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлах болно. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болох юм байна. Түүнчлэн хуульд цахим бүртгэл, шилжилт хөдөлгөөн, ирцийн босго, маргааныг хэрхэн шийдвэрлэх зэргийг хуульд тусгаж өгснийг ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан дуулгасан билээ.
Тэгвэл энэ асуудлаар УИХ-н гишүүн О.Басанхүүгийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр, "Энэ төрд хийсэн бүтээн байгуулалтын ажил байхгүй байна. Дандаа шоу л хийх юм. Би Үндсэн хуулинд гурван зүйлийг л өөрчлөх санал хэлсэн. Тэрнээс биш 10 зүйл заасах шаардлаггүй. Нэгт сонгуулийн тогтолцооны асуудлыг шийдэх, хоёрт утаанаас салах, гуравт 60 тэрбумын асуудлаас салах хэрэгтэй гэж зөвлөсөн. Үүний дараа л сонгуулийн хуулийг шинэчлэх асуудлыг ярих хэрэгтэй байсан. Харин энэ улс төрчид улс төрөөс арчигдахаасаа айсандаа сонгуулийн хуулиар туршилт хийж байна" гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна