О.Баасанхүү АН-д элсэнэ

2019/06/10
 УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэн, хамтран ажиллах хүсэлтээ гаргахаар болжээ. Тэрээр үүнийгээ: " Өнөөдөр Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлтэй хүргүүлнэ. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой." гэж тайлбарласан байна.
 

    Харин эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр даргатайгаа нэгэнт тангараг тасарсан тэрээр АН-ын гишүүнээр элсэхээр болж, үүнтэйгээ холбоотой акциа ийн эхлүүлж буй ажээ.

 
Тодруулбал эхлээд УИХ-д АН-ыг бүлэгтэй болгоход туслах хэлбэрээр хамтран ажиллана, дараа нь АН-д элсэнэ хэмээн тохиролцсон бололтой. О.Баасанхүү нь 2011 онд МАХН-д элсэхээсээ өмнө МСДН-д гишүүн байсан юм.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна