Ардчилсан намын дарга С.Эрдэнэ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах жагсаалыг энэ зургаан сарыг дуустал зохион байгуулна хэмээн мэдэгдсэн билээ.
Үүний нэг хэсэг нь Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй хүмүүсийн зохион байгуулж байгаа жагсаал юм байна.
Мөн өчигдөр Хууль зүйн яамны гадна талбайд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаалыг иргэдийн зүгээс зохион байгуулсан.
Тэгвэл энэхүү жагсаалыг ч бас Ардчилсан намаас зохион байгуулсан аж. Үүнийг нотлох нэгэн баримт гарч ирсэн бөгөөд дээрх жагсаалуудыг зохион байгуулах тухай АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны гарын үсэг бүхий нэгэн нууц тушаал ил боллоо.
Эндээс харахад ойрын үед зохион байгуулагдаж байгаа жагсаалуудыг АН санхүүжүүлж байгаа бөгөөд иргэдийг мөнгөөр хөлслөн төлбөртэй жагсаал зохион байгуулсан байж болзошгүй байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна