42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

2019/06/13
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан ч Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороо дүгнэлтийг хүлээж аваагүй юм.

Цэцийн дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авах боломжгүй хэмээн үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор чуулганы хуралдаанаар санал хураалт явууллав.

Ингээд хуралдаанд оролцож буй гишүүдийн 72.3 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй.
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна