Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд наадмын дараа ажлаа өгч, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахаар болсон гэх мэдээлэл цацагдсан билээ.
Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, "Үндэслэлгүй мэдээлэл байна. Цуураад л байх юм. Одоо УИХ руу Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэх үгийг бэлдэж байна. Тэр үгний дараа Үндсэн хуулийн хэлэлцүүлэг явах гээд байна шүү дээ. Зүгээр л бодоход ийм их ажилтай байхад ажлаа яаж өгөх юм бэ, урдах ажлаа л хийж байна. Ажил хэвийн явж байна. Би харин сонгуулийн өмнө сонгуульдаа бэлдэнэ шүү" гэх мэдээллийг хэвлэлд өглөө.
Сэтгэгдэл бичигдээгүй байна