Ц.Сандуйг эрэн сурвалжлаагүй байжээ

2019/07/05
 

Өнгөрсөн сарын 06-ны өдөр 60 тэрбумын схемийг зохиосон автор Г.Доржзодов өөрийн твиттер хуудаснаа “НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг Монголын Улсын хилээр гарсан нь тогтоогдсон. Тиймээс түүнийг шүүхээс эрэн сурвалжилж байгаа” гэх мэдээллийг тараасан. Ингээд үүний дараа буюу энэ сарын 01-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайд асан С.Баяр, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарыг АТГ-аас эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл 60 тэрбумын автор Г.Доржзодов, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын энэхүү мэдээлэл огт ор үндэслэлгүй гэдгийг дараах баримтууд нотолж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 14-ны өдөр Нийтийн хэв журам хамгаалах газраас Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Анхан шатны шүүхэд “ НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нь өнгөрсөн гуравдугаар сарын 09-ны өдөр УБ-Токио чиглэлийн ОМ-501 дугаар аяллын онгоцоор Монгол Улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан” гэх 2505/3978 тоот бүхий албан тоотыг явуулжээ. Үүгээр ч зогсохгүй 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр НИТХ-ын дарга Р.Дагва Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүгч И.Амартөгсөд “ НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй нь өвчний улмаас гадаад улсад урт хугацааны эмчилгээ хийлгэхээр явсан. Ц.Сандуй нь албан ёсны чөлөөтэй байгаа болно” гэх 01/25 дугаар бүхий тоотыг ч илгээж байжээ.

Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй оргон зайлаагүй гэдгийг шат шатны байгууллагуудын албан тоот гэрчилж байна гэсэн үг. Тэгэхээр дээрх нэр бүхий хоёр хүн олон нийтийг худал мэдээлэлээр хангаж нийгэмд түүний нэр хүндийг зориудаар унагаах үйлдлийг удаа дараа хийж байгаа нь тэдний гол зорилго юу байв гэсэн асуулт гарч ирж байна. Хэрвээ үнэхээр Ц.Сандуй Монгол Улсаас оргон зайлсан бол энэ олон албан бичгийг хууль хяналтынхан хийгээд НИТХ-ын дарга Р.Дагва нар холбогдох газруудад нь илгээхгүй байсан нь лавтай. Ямартай ч Ц.Сандуй гэдэг хүний карьеар одоог хүртэл өндөр байна гэдгийг түүн рүү дайрсан энэ олон дайралтууд гэрчилсээр байна.

Эх сурвалж: www.polit.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна