Т.Доржханд: Ерөнхий сайд нь давхар дээлтэй байх нь зөв

2019/07/23


“ХҮН”-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дэх Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах асуудлаар хэлэлцүүлэгт үн хэлэхдээ: 

“Хөдөлмөрийн Үндэсний Намын хувьд Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжиж байгаа. Манай нам анхнаасаа шинэчлэн найруулах ёстой гэсэн байр суурьтай байсан. 1992 оны хууль нь шаардлага хангахгүй, мөлгөр байна гэж эдийн засагчид болон манай намынхан үздэг. Бид парламентын засаглалаа улам тодорхой болгох нь зүйтэй. Мөн ажил хийдэг Засгийн газартай байх ёстой гэж үзэж байна. Ингэхийн тулд Засгийн газар эрх мэдэлтэй, нөгөө талдаа хариуцлагатай байх ёстой. Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнээ өөрөө томилдог байх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ, Засгийн газар таван жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулна гэснийг дэмжиж байна. Гэхдээ УИХ-ын сонгуулийн дор хаяж 50 хувь нь хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдсан тохиолдолд таван жил байхыг дэмжинэ. Давхар дээлийн тухайд Ерөнхий сайд нь давхар дээлтэй байх нь зөв. Бид давхар дээлийн эсрэг байр суурь гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу” гэв.
Эх сурвалж: updown.mn
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна