О.Баасанхүү гишүүний албан бичигт УЕПГ-аас хариу өгчээ

2019/08/06

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр долоо хоногийн өмнө Авилгатай тэмцэх газар болон Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд хандсан. Тэрбээр ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан эрх мэдэлтнүүдийн хэргийн талаар мэдээлэл авахыг хүсч албан бичиг хүргүүлжээ. Харин өнөөдөр тэрээр өөрийн цахим хуудсаараа УЕП-ын газраас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн тухайгаа бичжээ.

Ингэхдээ “УЕП-ын газраас ЖДҮ тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн байна. 3% хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоосон гэнэ” гэжээ.

Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад манайхаас хариу албан бичигт "3% хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоосон" гэсэн хариу огт өгөөгүй болно. Энэ талаар АТГ-аас хариу өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Бид хариу албан бичигтээ хэргийн явцын талаар мэдээлэл өгсөн байгаа гэлээ. 

Прокурорын байгууллагын зүгээс О.Баасанхүү гишүүний албан бичигт Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат албан ёсны хариу өгсөн байна. Уг албан бичигт 

Arslan.mnArslan.mn

 

 
 
Эх сурвалж: УЕПГ-олон нийттэй харилцах хэлтэс 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна