Өчигдөр орой Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Ашигт малтмалын газрын тосны газрынхантай хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ Өмнөговь аймгийн Гурван тэс суманд олгогдсон “Сауд гоби коэл транс” компанид хамаарах ашигт малтмалын лицензийг цуцалсан болохыг мэдэгдсэн юм.
Энэ тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудаснаа “Одоо яая гэхэв. Харамч хүн 2 дахин төлдөг гэж. Том ахдаа Чойжоо минь цадтал, хахтал нь өгсөн бол өдийд Эко алтан заамар шиг 4 хүн үхсэн ч байгальд ээлтэй компаниудын нэг гэж хэлэгдээд үлдэх байв. Зүгээр мөнгө өгмөөргүй байж болно. Гэхдээ тэд хурал энэ тэр хийх гэж зардал гаргасан” хэмээн жиргэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна