Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард гаргаж байсан юм. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудал үүсч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэг мандаад байгаа юм. Уг асуудлыг цэгцлэх, шаардлагатай санхүүгийн материалыг шалгах зорилгоор ийнхүү онцгой дэглэм тогтоож буйг тухайн үед мэдээлж байв. Онцгой дэглэмийн хугацаа ирэх сард дуусах товтой байсан юм.
Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийг шалгах үүрэг бүхий ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан ажлын хэсэг өнөөдөр буюу ням гаригт хуралдаж, онцгой дэглэмийн хугацааг сунгах шийдэлд хүрчээ. Хугацааг сунгах болсон шалтгаан нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой “Жаст” групп, “Монголын зэс корпораци” зэрэг талуудын асуудал шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байгаагаас үүдэлтэй гэнэ.
Энэ талаарх албан ёсны шийдвэрээ удахгүй гаргах бололтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна