Өчигдөр орой Новотел зочид буудалд уул уурхайн лицензээ хураалгасан 20 орчим захирлууд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай уулзаж байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Мөн энэ үеэр Монгол газар ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр харвалт өгч эмнэлэгт хүргэгдсэн гэх.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дээрх мэдээлэлд няцаалт өгчээ.
Тэрбээр энэ тухай өчигдөр орой өөрийн твиттер хуудсаараа, “Би өнөөдөр гэртээ сууж байна. ямар юмных нь Новотелд байх вэ. Гэр орондоо хүүхэд багачуудтайгаа сууж байна. Гадна дотноос манай дүү нар ирчихсэн, дүү нартайгаа ярилцаад сууж байна.
Тийм учраас энд тэнд, буудалд бизнесийнхэнтэй байна гэдэг энэ яриа чинь ор үндэсгүй яриа шүү.
Ийм худлаа юм явуулж болохгүй ээ, залуучуудаа. Ёс суртахуунтай байцгаа. Хуульд захирагдаж амьдарна гэдгийг би хаана ч хэлнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна