Замын-Үүдийн боомтоор өнгөрсөн 24 цагт нийт 72 тээврийн хэрэгсэл гарснаас 14 тээврийн хэрэгслээр 980 тонн нүүрс, нэг тээврийн хэрэгслээр 24 тонн ноос, таван тээврийн хэрэгслээр 138 тонн шир экспортолжээ.
Харин нийт 161 тээврийн хэрэгсэл орж ирсний 48 тээврийн хэрэгслээр 1885 тонн барилгын материал, 10 тээврийн хэрэгслээр 105 тонн гэр ахуйн бараа, 16 тээврийн хэрэгслээр 355 тонн хүнс, 24 тээврийн хэрэгслээр 498 тонн тоног төхөөрөмж, 43 тээврийн хэрэгслээр төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, нийт 4046 тонн ачаа импортоор оруулж ирсэн байна.
Мөн
- Ханги боомтоор 69 тээврийн хэрэгслээр 6143.35 тонн нүүрс, найман тээврийн хэрэгслээр 798.2 тн төмрийн хүдэр, нийт 77 тээврийн хэрэгсэл гарсан. Импортын машин нэг орж ирсэн 78 тээврийн хэрэгсэл орж ирсэн.
- Баянхошуу боомтоор 20 тээврийн хэрэгслээр 5533.82 баррель газрын тос оруулсан.
- Бичигт боомтоор 35 тээврийн хэрэгслээр 8925.12 баррель газрын тос, 28 тээврийн хэрэгслээр 2521.8 тонн нүүрс экспортолсон байна.
- Шивээхүрэн боомтоор нүүрс ачсан 207 тээврийн хэрэгсэл гарч, ачаагүй 336 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Нүүрс тээврийн 550 жолооч БНХАУ-ын Сэхэ хилийн боомтод PCR шинжилгээ өгсөн.
- Гашуунсухайт хилийн боомтоор нүүрс чингэлэг ачаатай 61 тээврийн хэрэгсэл, тэвш ачаатай 139 тээврийн хэрэгсэл, нийт 200 тээврийн хэрэгсэл гарсан.
- Алтанбулаг боомтоор хоёр тээврийн хэрэгслээр 41.9 тонн алим, нэг тээврийн хэрэгслээр 7.8 тонн тоног төхөөрөмж, хоёр тээврийн хэрэгслээр 30.6 тонн ундаа, хоёр тээврийн хэрэгслээр 37 тонн зайрмаг, нэг тээврийн хэрэгслээр 31.9 тонн гахайн өөх, нэг тээврийн хэрэгслээр 40.2 тонн өндөг, 18.6 тонн сүүн бүтээгдэхүүн, нэг тээврийн хэрэгслээр 35.5 тонн тоног төхөөрөмж, нийт 21 тээврийн хэрэгслээр 263.6 тонн импортын ачаа оруулж ирсэн гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна