Улсын хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 376 373 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Насны байдлаар ангилбал, вакцинд хамрагдагсдаас 30-39 насныхан ихэнх хувийг эзэлж байна.
Мөн нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийнхэн вакцинд хамгийн ихээр хамрагдсан бол ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт Баянзүрх дүүргийн тал хувьд нь ч хүрэхгүй байгаа аж. Тодруулбал, БЗД-т 101 568, СХД-ийн 44 187, ХУД-ийн 47 239, СБД-ийн 43 430, ЧД-ийн 39 900, БГД-ийн 55 007, Багахангай 766, Налайх 8618, Багануур 6024 иргэн тус тус дархлаажуулалтад хамрагдаад байна.
Өнөөдрөөс нийслэлд өдөртөө 30 мянган иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.20.42
Энэ юу л бол доо.Тухайлбал миний БЗД-ийн 4-р хороонд оршин суудаг. Манайд лав бакцин хийлгэ гэсэн сураг чимээ одоогоор ирээгүй л байна.
Хариулах202.9.47.34
Manai Баянзүрх коронагийн халдвараар толгой цохиж байгаа. Овоо ш дээ. Бүгд хийлгээд аваасай.
Хариулах