Б.Лхагвасүрэн: Том мөнгөн дэвсгэрт гаргахад жижиг мөнгөний хэрэглээг багасгаж, зардал хэмнэгдэнэ

С.Гандэлгэр
2021/08/17

УИХ-ын дарга Г.Занданшатар том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах талаар судлахыг Монголбанканд даалгасан.

Тэгвэл энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн байр суурийг хүргэж байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн хуралдааны үеэр ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм. 

"2021 оны зургадугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын нийт мөнгө 27.7 их наяд төгрөг байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө нь 991 тэрбум төгрөг. Үүнийг харьцуулаад үзвэл 3.6% байгаа. Тэгэхээр нийт мөнгөнийхөө 3.6% нь гүйлгээнд байгаа бэлэн мөнгө. Олон улсын дундаж стандарт 10% байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад ч тэр, бэлэн мөнгөний хэрэглээ нь 10%-тай байдаг. Манай улсад 3.6% байгаа нь Монгол Улс илүү цахимжиж байна, цар тахалтай холбоотойгоор төлбөр тооцоо илүү их цахимжсан.

Төгрөгийн масштабатай холбоотойгоор сүүлийн үед шинэ мөнгөн дэвсгэрт гаргах уу гэдэг асуудал яригдаж байгаа. Монголбанк төлбөр тооцоог зохион байгуулж байгаа, төгрөгийг гаргадаг онцгой эрхтэй байгууллагын хувьд энэ талаарх бүх тооцоо судалгаа, төсөөллийг хийгээд явж байгаа.

  • Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа бэлэн мөнгийг 1993 онд гаргасан. 
  • Хамгийн сүүлд 2006 онд 20,000-тын дэвсгэртийг гаргасан.

Тухайн үед $1=₮1,000 байсан. Өөрөөр хэлбэл, манай хамгийн том мөнгөн дэвсгэрт $20-той тэнцэж байсан бол өнөөдөр $7 болсон.

Энэ нь хэрэглээ өндөр болсныг харуулж байгаа. Тиймээс арай том масштабтай мөнгөн дэвсгэрт гаргах боломж байгаа гэж харж байна. 

Түүнчлэн ханштай холбоотойгоор 5, 10, 20-тын дэвсгэртүүдийн хэрэглээ байхгүй, худалдан авах чадвргүй болсон учраас мөнгөний бүтцэд тодорхой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна

100,000 төгрөг гаргалаа гэж бодоход тэр нь 5 ширхэг 20,000-тын дэвсгэрттэй тэнцэнэ. Адилхан хэмжээтэй цаас, нууцлал, аюулгүй байдал байна. Тиймээс том масштабтай мөнгөн дэвсгэрт гаргахад жижиг мөнгөний хэрэглээг багасгаад зардал хэмнэх тооцоо судалгаанууд бий.

Шинэ мөнгөн тэмдэгт гаргахад бүгдийг нь өөрчлөх шаардлага гарна. Эсвэл хэсэгчилж шинэчилнэ. Өнөөдрийн хэрэглэж байгаа 11 дэвсгэрт дотор нь зохисгүй дэвсгэртийг хасах боломжтой. 

Ер нь дэлхий цахим мөнгө рүү шилжиж байгаа. Энэ талаар бид мөн судалж байгаа. Төв банкнаас төвлөрсөн байдлаар гаргах цахим мөнгөний боломжийг судалж байгаа" гэв.

Өнөөдрийн байдлаар 11 дэвсгэрт гүйлгээнд ашиглагдаж байна. 1993 оноос мөнгөн дэвсгэртийг 2006 онд ийнхүү томруулж байжээ. Харин нууцлалыг сайжруулан шинэчилсэн тухайд 

  • 2018 онд 5000 төгрөгийн дэвсгэртийн Соёмбыг солонгорч харагдах бэхэн элемент болгон сайжруулж
  • 2019 онд 50, 20,000 төгрөгийн дэвсгэртэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элемент, солонгорч харагдах бэхэн элемент шинээр нэмж, 20000 төгрөгийн дэвсгэртийг гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай цоо шинэ туузтай болгож,
  • 2020 онд 100, 500, 1,000 төгрөгийн дэвсгэртүүдэд солонгорч харагдах бэхэн элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элементтэйгээр шинэчлэн сайжруулж байжээ. 


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 89.77.45.170
    Өчигдөр

    Mungun debsgertiihaa araas ni gurban tegiig hasaj Yndsenii mungun temdegtee changaruulahiin orond yugaa yariad Uls ornoo horloh yum hiihee bolio!!! Polshuud mungun debgertee araas ni 000 hasaad yndesniihee Mungun debsgertee changaruulaad yabj bna.

    Хариулах
  • 66.181.188.87
    2021/08/21

    Цагаа олоогүй эрт байна

    Хариулах
  • 139.5.216.81
    2021/08/20

    Лхагва аа, Занданшатарт тал засаж бялдуучлахаа болио. Чи хэлж байгаа зүйлдээ өөрөө ч итгэхгшй байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч хийгээд үзлээ. Одоо хүслийн хязгаар, карьерийн дээд цэгт хүрсэн. Одоо өөрийнхөөрөө амьдар

    Хариулах
  • 192.82.71.232
    2021/08/19

    Ийм Ерөнхийлөгчтэй Монгол банк байх гэж....

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/08/18

    Мөнгөн дэвсгэрт томрох тусам төгрөгийн ханш навс унан гэсэн үг Америкин нэгдсэн улсад 10,20 мянгатын дэвсгэрт гэж байдаггүй биз дээ бүр задгай мөнгө ч хэрэглэгдэж байгаа тухай улсын мөнгөны ханш сайн хадаглагдаж байна гэсэн үг харин манайх эсэргээрээ хэрэв 50 мянгат 100 мянгат гарч ирвэл төгрөгийн ханш төдий чинээгээрээ унаж байна л гэсэн үг ард иргэдийн худалдан авах чадвар үгүй болно гэсэн үг харин цөөнх нь хагартлаа л баяжинаа л гэсэн үг шууд утгаараа болж Төв ази дахь шинэ Африк болно гэсэн үг монголын хүн амын 10 хувь нь хэжээлшгүй их баян 80 хувь нь үгүүгй ядуучууд болно гэсэн үг

    Хариулах
  • 66.181.185.155
    2021/08/18

    Энэ чинь одоо банкны мэргэжлийн хүн мөн үү. Манайх шиг задгай мөнгөгүй улс байдаг болов уу. Одоо 100 төг буюу 10000 мөнгө нь задгай (жижиг дэвсгэрт ч гэх шиг) мөнгө болчихоод байхад. Энэ дуракийнхаар бол 10000 төгрөг нь жижиг мөнгө болж төгрөг нь түрийвч дүүрсэн ч хүнс бараа бүтээгдэхүүн нь бүгд 10000-аас дээш үнэтэй болж, 10-50 төг хариулж өгдөггүй байсан бол 10000 төг нь хаягдаад явах юм байна. Тэрэг дүүрэн мөнгөөр 1 талх авдаг болох юм байна.

    Хариулах
  • 66.181.161.23
    2021/08/18

    ийм малнууд бидниий дээр сандайлж бна!!! арайч дээ Монгол банк!!!

    Хариулах
  • 66.181.185.108
    2021/08/17

    Иргэдээ тэнэг , мунхаг гэж бодож зах зээл дээд зэргээр хөгжсөн орнуудаар жишээ авна. Тэрний оронд мөнгөний навс унаж байгааг зогсоох арга хэмжээ ав.

    Хариулах
  • 202.126.88.220
    2021/08/17

    Лхагвасүрэн авилгачидтай хувилдаан зохион байгуулахаар шийдлээ.5 ширхэг 20000т өгсөнөөс нэг ширхэг 100000 дэвсгэрт өгвөл амар юм гээд ярьчих шиг боллоо .Банкнууд бүгд цахимжиж байхад том дэвсгэр гаргах тухай яриад явдаг банкны ерөнхийлөгч байна гэхэд итгэхгүй байна даа.Зах зээлд 10 их гээд төгрөг нийлүүлчихээд том мөнгөн дэвсгэрт ярина гэдэг утгагүй сонсогдож байна.20 метр усыг 30 төгрөгөөр авдаг байлаа. Тэгвэл жижиг мөнгөн дэвсгэртийг халснаар 500 юм уу 1000 төгрөгөөр авдаг болно шүү дээ

    Хариулах
  • 192.82.70.220
    2021/08/17

    Солиордог амьтан бэ. Венесуэл Нигерийн араас оруулахнээ. Англи Америк өчнөөн саятантай байж том дэвсгэрт гаргахгүй байгаа юм . Со бас. Яагаад бурууг нь дуурайгаад байдаг юм.

    Хариулах