УБЦТС ТӨХК 87.9 САЯ ТӨГРӨГӨӨР БИЧГИЙН ЦААС худалдаж АВНА

С.Гандэлгэр
2022/04/07

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Ард иргэд хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай байна" хэмээн мэдэгдсэн. Эдийн засаг хүнд үед төрийн худалдан авалт, тендер, үрэлгэн зардлыг танах талаар шат шатандаа ярьж байна. Гэтэл төрийн байгууллагууд ар араасаа өндөр дүнтэй тавилга, тоног төхөөрөмжийн тендер худалдан авалт хийж байгаа нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал хамаагүй мэт.

Улсын дээд шүүх 400 сая төгрөгөөр тавилга худалдан авах тендер зарласан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ удаад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани бичгийн цаас худалдан авах тендер зарлажээ. Зөвхөн иргэд хэмнэх горимд шилжих бус төр, хувийн хэвшил, шат шатандаа хэмнэлтийн горимт шилжих хэрэгцээ шаардлага үүсээд байна. 

Харин УБЦТС ТӨХК 87,958,000 төгрөгөөр бичгийн цаас худалдан авах тендер зарласан байна. Бичгийн цаас ашиглах нь зүйн хэрэгч 80 гаруй сая төгрөгийн бичгийн цаасыг нэг жилийн хугацаанд ашиглана гэдэг хачирхалтай. 

Тэгвэл 87.9 сая төгрөгөөр хэдэн боодол бичгийн цаас худалдан авах боломжтойг тооцож үзье. 

Нэг боодол бичгийн цаасны үнэ 15000-18000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. 

Имарт худалдааны төвд нэг боодол бичгийн цаас 15.500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

Тэгвэл 87,958,000 төгрөгөөр хэдэн бичгийн цаас авах вэ ? Имарт худалдааны төвийн үнээр худалдан авалт хийвэл 5.674 боодол бичгийн цаас авах юм. Нэг боодол бичгийн цаас савалгаандаа 500 ширхэг байдаг бөгөөд нийт 2,837,000 ширхэг бичгийн цаасыг худалдан авч, ашиглах аж.



Тус ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Дагдан нарын хүмүүс цар тахлын хүнд үед Засгийн газрын 43-р тогтоолыг ЗӨРЧИЖ 1000 ширхэг ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДЭГ хийлгэж байсан удаатай. 

Түүнчлэн “Өсөх ирээдүй зоос” ХХК-иас 5 сая 250 мянган төгрөгөөр 350 ширхэг шувуу үргээгч авч байжээ. Энэ мэт асуудалтай худалдан авалт, тендерүүд УБЦТС ТӨХК-ийг тойрсонгүй энэ удаад ч өндөр дүнтэй бичгийн цаас худалдан авах тендер, 137,770,000 төгрөгөөр тавилга авах тендер зарлажээ.

Үеэс үед бүсээ чангалсаар байсан иргэд хоногийн хоолоо залгуулж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байхад энэ мэт төрийн байгууллагууд үрэлгэн зардал, нүдээ олоогүй тендерүүдыг ар араас нь зарлаж байгаа зүйд нийцэх эсэх нь эргэлзээтэй.


Бичгийн цаас худалдан авах тендерийн холбоос https://www.tender.gov.mn/mn/i...



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.217
    2022/04/09

    ингэж ажилдаг учраас эрчим хүчний салбар дампуураад байгаа юм. 28 хувиар триф нэмэх асуудлыг төр нухцтай авч үзэх хэрэгтэй. 2 трифийн тогтолцоо, 30-50 хувь нь цалинд явдаг, үргүй зардал г.м. бүх юмны үнэнд бас нөлөөлнө. Эрчим хүчний хөнгөлтөө зогсоо. Тэр мөнгөө энэ салбарт датоц болгож өгөөд түр ч гэсэн үнийн өсөлтөөс сэргийл.

    Хариулах
  • 213.87.148.73
    2022/04/08

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.127
    2022/04/07

    УБЦТС яаж ч БОДСОН МӨНГӨӨР дутагдах ГАЗАР биш баймаар... ажилчид ба албаныхан нь тийм БАГА цалинтай биш... урамшуулал хаялагатай хангамжтай... ХАРИН хүнд суртал багагүй гаргадаг ... хуулиар хөөрхөн дарамлана... ХӨӨРХӨН ҮҮ??? аан...

    Хариулах
  • 119.40.98.114
    2022/04/07

    УБДС ТӨХК -иас албан байгууллагын нэхэмжлэх цахимаар ирдэг мөртлөө дотор нь баримтын үнэ 500 төгрөг нэхэмжилсэн байдаг нь цаасныхаа үнийг авдаг гэсэн үг үү?

    Хариулах