БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчдын цүнх хүнд байгаа учраас сурах бичгийг улирал улирлаар нь хэвлэх асуудлыг хөндөн бичжээ.
Тэрбээр, " Хүүхэд цүнхэндээ олон сурах бичиг авч явдаг. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа нь судалгаагаар харагдсан. Боловсролын хүрээлэн, Боловсролын ерөнхий газарт сурагчийн хөгжлийн асуудлыг онцгойлон авч үздэг чиг үүрэг бий болж байгаа.
Цаашид хичээлийн 2 жилтэй учраас сурах бичгийг заавал бүтнээр нь хэвлэх үү, эсвэл тухайн хичээлийн жилээр нь 2 хуваагаад хэвлэх юм бол хүүхдэд цөөн сурах бичигтэй, хөнгөн цүнхтэй явах ийм боломж байна.
Хоёрдугаарт багшийн ёс зүйн асуудал үнэхээр хүнд байдаг. Үүнийг ганцхан БШУЯ-ны асуудал гэхээс илүү нийгмээрээ шүгэл үлээх шаардлага үүссэн. Бидэнд мэдэгдэж байгаа сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлаас илүү нүднээс далд, мэдэгдэхгүй зөрчигдөж байгаа олон асуудал байна.
Тийм учраас 2022 оны Боловсролын салбарын ёс зүйн жил болгож зарласан. Энэ хүрээнд өмнө нь ажилладаггүй байсан "Багшийн ёс зүйн зөвлөл"-ийг сургууль бүрт байгуулж байгаа. Өнгөрсөн жилээс 150 орчим сургууль дээр сэтгэлзүйч ажиллаж эхэлсэн. Цаашид бүх ЕБС дээр сэтгэл зүйч ажиллуулах хэрэгцээ шаардлага үүссэн.
Мэдээж сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн, үе тэнгийнхэний дунд дээрэлхэлт, гадуурхалтын асуудал үнэхээр сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд хүрсэн. дээр нь цахим халдлага, цахимаар хүүхдийн эрх зөрчигддөг, доромжлуулдаг, хүүхэд хохирдог нөхцөл байдал ихэссэн учраас нийгмээрээ шүгэл үлээж, соён гэгээрүүлэх ажил хийх шаардлага маш их байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.116
5-р ангийн мат монгол хэлний улсын шалгалт материалыг сурагчид хугацаанд нь бүрэн хийж амждаггүй Хугацаанд нь багтааж хийж амжихааргүй хэт олон даалгавартай Сурагчид талыг хийж гүйцэтгээд сургуулиуд дүнгээ худлаа өгч байж таарна Жилийн дундуур үнэлгээний хорооныхон 5- р ангийн сурагчдаас тохирцын шалгалт авч хугаандаа багтааж хийж гүйцэтгэх боломжтой юу хэт ихэдсэн үү гэдэгт дүгнэлт өгч даалгавраас хасах
Хариулах66.181.161.116
Бага ангийн мат номын арын нэгдсэн бататгалыг хасах саналтай байна Бодлого бүрийг бага ангийн сурагчдад тус бүр 40 минут зааж ойлгуулахаар байгаа шүү дээ Нэг бодлогыг 40 минутын хугацаанд зааж ойлгуулж бодуулахаар байгаа Нэг бодлого нь гэхэд олон асуулттай Асуулт бүрд хариулж бодсоор нэг бодлогыг 40 минутад боддог Жилд заах цагтаа ногдуулаад үзэх шаардлагатай байна 5-р ангийн улсын шалгалтын монгол хэлний даалгаврын сангийн 180 үгтэй зохион бичлэгийг хүүхэд 40 минутад бичнэ Гэтэл шалгах хугацаандаа хүүхэд хийж гүйцэхээргүй олон даалгавартай Даалгавруудаас хасуулах саналтай 5- р ангийн мат улсын шалгалтын сэдэв ч шалгах минутад нь харьцуулбал хэт олон бодлого байна Хасах цөөрүүлэх саналтай байна Хүүхэд хугацаандаа бүгдийг хийж амжихгүй Бүх хүүхэд дундаас муу дүн авч байгаа л байж таарна Сургуулиуд дүнгээ худлаа өгч байна Яаж тийм их дасгал даалгаврыг тийм хугацаанд үнэн зөв бодох юм
Хариулах66.181.160.38
demjij bna ulirlaar ni hevlevel bno sh dee
Хариулах213.87.147.79
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах202.21.109.93
Сургууль дээр нь үлдээгээд явдаг байвал зүгээр шүү Гэрт нь тараах материал өгч явуулбал яадийн болоо
Хариулах64.119.16.240
Hvvhdvvdiig erthen amaraaj bmaar bna . 6sariin 1gehed bvgd amarch boldoggui yum uu
Хариулах203.217.139.240
Маш зөв
Хариулах