ЗГ: Бага орлоготой, байнгын асаргаанд байдаг гэр бүлийн гишүүдтэй өрхийг орон сууцны дэмжлэгт хамруулна

С.Гандэлгэр
2022/06/15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-ны өдөр байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал солилцсон. Энэ хүрээнд гарсан санал хүсэлтэд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжив.

Тэмдэглэлээр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хамгаалж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрхэлсэн салбар, харьяалах нутаг дэвсгэртээ эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах; Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагааг дэмжиж, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихыг даалгав.

Түүнчлэн Тэмдэглэлд 26 асуудлыг судлан, шуурхай шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгасан бөгөөд гол заалтуудыг дор дурдав. Үүнд:

1. Тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм хангамжийн нөхцөл байдлыг судалж шаардлагатай эм, бэлдмэлийн нэр төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангах; Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдийн өвчин, эмгэгийг өндөр хөгжилтэй орны эмчилгээний багтай хамтран эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг судалж, яаралтай эмчилгээ, хагалгаанд орох хүүхдийн асуудлыг 2022 оны 9 дүгээр сард багтаан нэн тэргүүнд шийдвэрлэх;

2. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлээгүй байгаа эцэг эсхүл эх, хууль ёсны асран хамгаалагчийн эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцах талаар тооцоо, судалгаа хийж, холбогдох хуульд тусган батлуулах, шаардлагатай хөрөнгийг 2023 оны төсөвт тусган шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3. Нийгмийн халамжийн тэтгэврийг 288,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгох, цаашид нэмэгдүүлэх тооцоо судалгааг хийж, 2023 оны төсөвт тусган шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

4. Хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийг үнэлэх Үйлдлийн олон улсын ангилал (ICF)-ыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх;

5. Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний асрамжийн газрыг СЭМҮТ-ийн дэргэд байгуулах асуудлыг судалж, санхүүжилтийг 2023 оны төсөвт тусган шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах, тэдний өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн суралцах орчин, нөхцлийг бүрдүүлэх, дэмжлэг, тохируулгын тогтолцоог хөгжүүлэх;

7. Тархины саажилт, уналт таталттай, оюун ухааны болон тулгуур эрхтний зэрэг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх боловсролын болон дэмжих цогц үйлчилгээг нэвтрүүлэх, холбогдох хууль тогтоомжид тусган, хэрэгжилтийг хангах;

8. Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, протез, ортопедийн зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн судалгааг хийж, дутагдалтай байгаа мэргэжилтнийг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн үе шаттайгаар бэлтгэж, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх тухайн мэргэжлээр суралцахад шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг сургалтын орчин материаллаг баазыг бэхжүүлж ажиллах, холбогдох мэргэжлийн индексийг батлах;

9. Тусгай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, сурах бичиг, эд хогшил, дотуур байрны тавилга, зөөлөн эдлэлийг бүхэлд нь шинэчлэх асуудлыг судлан, шаардагдах зардлыг 2023 оны төсөвт тусган батлуулахад шаардлагатай арга хэмжээ авах;

10. Аймаг, дүүрэг бүрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, сэргээн засах, асаргааны цогц үйлчилгээний хөгжлийн төвийг байгуулж, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай ажил үйлчилгээ гэрээлэн гүйцэтгүүлэх байдлаар байрны түрээсийн дэмжлэг үзүүлэхийг аймаг, дүүргийн Засаг дарга нарт, төвийн эрүүл мэндийн болон нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ, хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээтэй холбоотой зардлыг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар тооцон санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

11. Бага орлоготой, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гишүүнтэй өрхийг орон сууцны дэмжлэгт нэн тэргүүнд хамруулах тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

2021 оны мэдээгээр улсын хэмжээнд нийт 11.835 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 11.2 хувийг эзэлж байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 59 хувь нь эрэгтэй, 41 хувь нь эмэгтэй, 76 хувь нь төрөлхийн, 24 хувь нь олдмол бэрхшээлтэй байна.



Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.171
    2022/06/18

    18 nas hursen ch asarsaar bgaad duusdag horvoo shuu. Iimd asran hamgaalagchiin niigmiin daatgalig tur urgeljluulen hariutsaarai. Oron suuts, 0,07 ga gazar olgolt ch iim urhud nen turuun neelttei, asuudalgui shiidegddeg bh nuhtsliig huuliar burduuleh ni chuhal shuu. UUd bolohin tsagt edniig mini asrah hunleg enerengui asramjiin gasar hezee bii boloh um bol doo.

    Хариулах
  • 202.126.90.27
    2022/06/18

    Tor zasagiin tergvvn nartaa bayrlalaa vnheer zov shiidver bna hogjliin berhsheeltei hvvhed tom boloh dysmaa ilvv iih archilgaa shaarddag hamgiin naad zahni nonog hereglej gertee bie zasah ysan d oruulah vnheer hetsvv baidag manai hvv 9 nastai 78kg Jintao pros tomor baind ysand oruulahad baindaa bagtahgvi gereer neg ys asgaraad mash hetsvv ovol gadaa garch chadahgvi gertee bie zasna tom blhoor vnerthees ehleed hvn amitan irsen elbhad bol vnheer hetsvv dee tiim blhoor hvn oryylhad hvrtel hetsvv baidag tegeed gantsaardmal niigmees tysgaarlagdaj eheldeg ym bainlee

    Хариулах
  • 66.181.161.13
    2022/06/17

    Hogjilin berhsheeltei humuusig ondor nasni tetgewert garhad n heden togrog nemeed ogch boldoggui ym bha da gruppin mongo n ter heweeree bdg

    Хариулах
  • 59.153.113.121
    2022/06/17

    Zaluu ger bvlee hze demjih ym boldoo tvreesiin oron suutsand ugdug munguu uuriin gsn ymandaa ugch bwal vldeh n deer ym da

    Хариулах
  • 202.9.41.7
    2022/06/16

    Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийг тусгайлан авч үзэж хөнгөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах хэрэгтэй байнаа. Тэд үр хүүхдээ багахан орлогоороо тэжээж, сургаж байдаг.

    Хариулах
    • 202.126.88.185
      2022/06/17

      tiim

  • 213.87.155.250
    2022/06/16

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 192.82.76.111
    2022/06/15

    Бага орлоготой гэж хэдэн төгрөгний орлогыг хэлж байна вэ,90% ХБИ- тэй иргэн амьдралдаа нэмэр болж явдаг,халамж болон эмч нар байнга хэвт гэсэн шаардлага тавьдаг,ийм байж болох уу

    Хариулах
  • 202.126.92.90
    2022/06/15

    Энэ Засгийн газар олон арга хэмжээ авах юм даа. Өмнөх олон eрөнхийлөгч eрөнхий сайд нар юу хийдэг байсан болохоор өөрсдөө баяжиж гадаадаар зугаалаад амьдраад

    Хариулах
  • 64.119.17.251
    2022/06/15

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдгийг 18 насаар хязгаарлаж болохгүй, 20, 30 жил хүүхдээ хараад ажил хийж чадахгүй, ээж аавууд байна. Үүнийг л хамруулмаар бнштэй.

    Хариулах
    • 66.181.161.68
      2022/06/17

      Сайн байн уу би Хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ харад 27 жил болжил байн энэ хугацаанд их ядруу аймдрал үзлээ мини хүү 80 хв оюуны хүнд сэтгэцийн өвчтэй би өрх толгойлсон эмэгтэй 3 хүүхээдтэй

  • 202.126.89.19
    2022/06/15

    zaawal hvvhed bish tom asardag hvniig bas harj vzmeer bna bi 20hvvtei undag bvten 20 ajil hiisengvi 50 nastai odoo asargaanaasni hasan baingaii unaltii em odort 2 shirheg uuj bna bvhel bvten 20jil ajilgvi bna hvvgee hayaj ajil hiij bldgvi selengeiihen asargasnaas hasan

    Хариулах
    • 66.181.161.86
      2022/06/15

      Үнэхээр тийм шүү!

    • 66.181.161.53
      2022/06/15

      Иймэрхүү асуудалд анхаарах хэрэгтэй хөгжлийн бэрхшээлтэй гэж 30 40жил явсаар байтал жил бүр л хувь тогтоох группийн хурал нтрээ нэг тийш нь шийдмээр юм хасна хувь багасгана асаргаа хасна болих хэрэгтэй шдээ

  • 202.55.188.45
    2022/06/15

    Ганболд гишүүн Өвөрхангайд ахмадууд хагжилийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн шугмаар байртай болгоно гэсэн амлалтаа биелүүлэхийг хүсье

    Хариулах
  • 202.55.188.45
    2022/06/15

    Хагжилийн бэрхшээлтэй тэтэгвэртэй хүмүүст орон сууцны тэтэглэгт хамруулснаар байна хагжилийн бэрхшээлтэй унж татдаг тархины шаажилттай хүнд

    Хариулах
  • 202.126.88.158
    2022/06/15

    Хэдэн баячууд нь худлаа үнэн тодорхойлолт гаргуулаад бүх байрыг нь аваад зарчих байлгүйдээ

    Хариулах