Паркийн 10,2 га газрыг нийслэл өөрийн эзэмшилд авч ногоон байгууламж байгуулахаар боллоо

2022/09/08

Хүүхдийн паркийн 10.2 га газрыг нийслэлийн мэдэлд авч, ногоон байгууламжийн тохижилт хийх тогтоолыг өчигдөр НИТХ-аар баталсан. 

Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн саналыг өчигдөр НИТХ-аас дэмжиж тогтоол гаргалаа.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 10.2 га газрын хашааг өнгөрсөн хавар буулгасан байдаг. Энэ сул чөлөөтэй газрыг нийслэл өөрийн мэдэлд буцаан авах шийдвэр гаргалаа. Ингэснээр тухайн 10.2 га талбай дээр хүүхэд залууст зориулсан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулж тохижуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү төслийг хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарын зүгээс 2015 оноос эхлэн нийслэлийн төсөвт жил бүр 698 сая төгрөг төвлөрүүлсэн байдаг. Энэ мөнгө 2015 оны үед төвлөрч 2017 оноос Олимпын гүүрний бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зогссон. Харин энэ жилээс эхлэн нийслэлийн Засагт төвлөрүүлэх мөнгөн дүнг 800 сая болгон нэмэгдүүллээ.

Паркийн бүтээн байгуулалт өргөжиж, үйл ажиллагаа жигдэрсний дараа борлуулалтын орлогоос хамаарч нэмэлт орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тохиролцоог хөрөнгө оруулагч талтай хийж чадсан. Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулах төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2005 оноос эхний шатны ажил хийгдсэн. Хамгийн сүүлийн жишээг хэлэхэд, шугам хоолойн шинэчлэлийн ажлыг хийж, дөрвөн тоглоом шинээр тавьсан. Үүний дараагийн ээлжийн ажлыг 2024 онд багтаан дуусгах юм.

Бид хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтаан дуусгахаар тохиролцож чадлаа. Парк нь зөвхөн урин дулаан улиралд үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо жилийн дөрвөн улиралд хүүхэд залууст үйлчлэх боломжтой болно" хэмээн хэллээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.53.19
    2022/09/11

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно (fortis.hospital.in@ gmail.com)

    Хариулах
  • 213.87.158.227
    2022/09/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.160.124
    2022/09/08

    Ядаж 30 хувьд нь зогсоол болгочхооч ээ. Үлдсэн нь хангалттай шүү дээ!

    Хариулах
    • 192.82.76.137
      2022/09/08

      erguu fuckyyd iim l uym yarina daa

  • 59.153.85.111
    2022/09/08

    Тэгмээрдээ ногоо байгууламж байхгүй талбай дээр хэвтэж байгаашдээ

    Хариулах
    • 202.9.41.4
      2022/09/08

      xxa txx