Тодруулга: CU дэлгүүрийг 00.00-07.00 хүртэлх архи заруулахгүй байх захирамж гараагүй

Өчигдөр 14 цаг 23 минут

CU сүлжээ дэлгүүрээс 00:00-07:00 цагийн  хооронд архи согтууруулах ундаа худалдаалахгүй талаар мэдэгдэл гаргасан. 

СU сүлжээ дэлгүүр гаргасан мэдэгдэлдээ:  "Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааг худалдах цагийн хязгаарыг Нийслэлийн засаг даргын захирамжаар шинэчлэн тогтоосон тул CU конвиниенс дэлгүүр нь 00:00-07:00 цагийн хооронд бүх төрлийн согтууруулах ундааг худалдахгүй болохыг мэдэгдэж байна."  хэмээн цахим сүлжээндээ байршуулсан. 

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "00:00-07:00 хүртэлх архи зарахгүй байх захирамж огт гараагүй. Хуучин журам хэвийн мөрдөгдөж байгаа" хэмээсэн юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрт одоогийн мөрдөгдөж байгаа журам нь орон сууцны дор байрлах хүнсний дэлгүүрүүд 00.00 цаг хүртэл, орон сууцны дор байрладаггүй дэлгүүрүүд 06.00 цаг хүртэл архи согтууруулах ундааг борлуулах дүрэм, журам мөрдөгдөж байна.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.130.156
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 124.158.95.192
    Өчигдөр

    odoo cu hiimel beleg erhten zardag boloo guij bn bi hetsuudej bn sh deee

    Хариулах
  • 124.158.95.192
    Өчигдөр

    buudald bna unseltsii

    Хариулах
  • 202.55.188.115
    Өчигдөр

    yu gesen uguu 8n neriin delguuruud oron suutsnii door bish bol ogloo 6n tsag hurtel arhi zarj bolno gsen ug ymuu

    Хариулах