Согтуурсан үедээ алтны уурхайн хиймэл нууранд унаж амиа алджээ

2022/09/13

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг Бугант тосгоноос зүүн хойд зүгт хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 11-ний өдрийн 15:35 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, цагдаагийн газрын алба хаагчид 167 км замыг туулан 21:38 цагт очиход алтны уурхайн /өргөн нь 200 метр, урт нь 500 метр/ хиймэл нууранд компанийн ажилтан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат Б /25 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орж живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг есдүгээр 12-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлж 08:08 цагт 6 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Онцгой Байлын Ерөнхий газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.92
    2022/09/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах