Дарханы замын явцын талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Миний хувьд сайдын ажил авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Дарханы зам дээр 20 орчим километр зам хатуу хучилтай болж нэмэгдлээ. 204 км замаас 160 км нь хатуу хучилттай болж байна. Ирэх сарын 20-ний өдрийг хүртэлх хугацаанд шахуу ажиллах төлөвлөгөө гаргасан. Болж өгвөл ирэх сарын 30-н гэхэд 2 урсгалтай 4 эгнээ замын нэг урсгал хоёр эгнээг нээж шороон замаар явахгүй байх бололцоог бүрдүүлнэ.
Өмнө нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн 2 эгнээ замын суурь хучилтын ажлыг дуусгаж 141 км авто замын хөдөлгөөн нээгээд байсан юм. Тэгвэл энэ 09 дүгээр сарын 24-ний өдөр 26 км авто замын хөдөлгөөнийг нэмж нээнэ. Ингэснээр 08 дугаар сарын 25-наас хойш нийт 26 км замд шинээр асфальтан хучилт хийгдсэн гэсэн үг юм. Нийт 204 км 2 эгнээ авто замаас одоо үлдэж буй 37 км авто замыг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр удаашралтай явагдаж буй багцуудын ажил дээр уртасгасан цагийн хуваариар хоёр ээлжээр ажиллаж байна.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаа өнгөрсөн наймдугаар сарын 15-наас хойш зогссон. Үүнээс шалтгаалан цементийн тасалдал хомстол үүссэн. Үүнийг шуурхай хугацаанд хангаж, нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлээр "Монцемент", "МАК", "Налгар түшиг " компаниудтай ойлголцож, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг болохийг хүссэн. Эдгээр компаниуд бидний хүсэлтийг нааштай хүлээж авч цемент тасралтгүй нийлүүлэх үүрэг хүлээсэн. Өдөрт 1000 тонн цемент авахад Дарханы замын төлөвлөгөөт эгнээг ашиглалтад оруулах боломжтой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.154.239
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах