Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий этгээдийн компани төрийн тендерт ордоггүй байх зохицуулалт хийнэ

2022/12/23

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлыг хоёр долоо хоногийн өмнө томилсон. Үүнтэй холбогдуулж тус компани цаашдаа цэвэр менежментийн компани болох ёстой. Энэ үүрэг чиглэлийн дагуу бүтцээ баталсан бөгөөд ажилчдын нээлттэй сонгон шалгаруулалтын талаар өнөөдөр мэдээлэл өгнө.  “Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад 15 жил болсон ч үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн явуулж чадаагүй гэсэн дүгнэлтийг Засгийн газар хийсэн.

Энэ компани 89 орон тоотой, 7 хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас үүрэг чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлаас бусад 88 орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт хийхээр зарлаж байна. 

Түүнчлэн Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УИХ, Засгийн газрын гишүүн, дэд сайд нарын хамаарал бүхий этгээдүүд нь тэднийг төрийн албанд ажиллаж байх хугацаанд төрийн өмчийн болон төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх. 

Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд нарын өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компани нь төрийн тендер худалдан авалтын үйл ажиллагаанд ордоггүй байх зохицуулалтыг хийнэ"  гэв. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.135
    2022/12/26

    Ерөнхий сайд 60 тэрбумынхнаар хүрээлүүлчихээд ерөнхийлөгчтэйгөө тэрсээд байна уу үгүй юу. Лав засгийн газрын гишүүдийн олонхи нь 60-ынхан болчихож. Тэд хүмүүсийн хооронд хов хутгах худал мэдээллээр хангах нэг их сүрхий ажил хэрэгч царай гаргахдаа гаргууд. Үнэн хэрэгтээ хуурамч. Тэднийг танихад амархан. Төсвийн зарцуулалтыг харахад цавчаа ихтэй үр дүн муутай бүтээн байгуулалт худалдан авалт их хийсэн байна. Чадварлаг ажил хэрэгч хүмүүсийг ялихгүй шалтаг шалтгаанаар халж оронд нь ашиг сонирхлын зөрчилтэй чадвар муутай шуналтай хүмүүсээр салбараа байгууллагаа дүүргэсэн байна. Тэд нарыгаа нэг баг гэж нэрлэнэ. Учир нь үгнээс нь гарахгүй. 60-ынхан үе үе уулзаж улс эх оронд болж байгаа үйл явдлыг ярилцаж цаашид хэрхэн яаж ажиллах хор найруулж хов хутгахаа ярилцаж тохиролцдог гэж байгаа. Болгоомжил доор чинь нүх ухаж байгаа шүү

    Хариулах
  • 213.87.135.80
    2022/12/24

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.126.89.149
    2022/12/23

    EMGL-oor dyyren uuriikhuu khymyysiig chikhej ch irsen, tsaashdaa ch chikhekh gd ajillaj bgaa gee biz dee. Nuguu uuriikh n' khuuliin zuvlukh muvlukh geed doloogood yavdag Amarbat ch bilyy ichikh um bishyy. End tendekhiin khamag tom turiin umchit gazruudiin TUZ-d bdg. Bas nuguu Erkhembaatar n' ekhner khyykhdee chilhchikhsen bdg gee biz dee. Bitgii ylger yariad bai. EMGL-iig uurchluud mash ikh ankhaaral taviad bgaagiin gol nuuts n' ETT deer dald zamaar khaanchlalaa togtookh gsn l zorilgo sh dee. Oilgomjtoi l kharagdaj bna sh dee.

    Хариулах
  • 150.129.143.100
    2022/12/23

    Zassss bitgii gulug tuuryylj bgaa um shig khachin um yariad bgaa. Zygeer l idsen uusan, ajlaa buruu khiisen khymyyst onogduuldag khariutslaga shiitgelee undur bolgo. Khyanaltiin togtoltsoogoo saijruul. Tyynees naiz nukhud, naiziin khamaatan gd company baiguulj bgd l iddeg sh dee. Odoo ch tegeed ideed l yavj bgaa sh dee. Neg jishee n' Ayursaikhan ta 2 biz dee.

    Хариулах