Н.Учрал: Мэдээллийн зөрүүтэй байдал саад болж ард иргэдийгээ бухимдуулсанд хүлцэл өчье

2023/01/17

Хүүхдийн мөнгөний асуудлаар иргэдийн бүртгэлд алдаа гарсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ.

Тэрбээр:  " И-Монголиа бол төрийн мэдээллийн үндсэн систем. Таны мэдээллийг төр ашигласан гэдэг мэдээлэл ирж байгаа нь том дэвшил. Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашиглан тооцоолол хийж иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Харин мэдээллийн зөрүүтэй байдал саад болж ард иргэдийгээ бухимдуулсанд хүлцэл өчье. 

Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилдаг. Хаяг дээр байсан өмнөх хүмүүсийн мэдээлэл давхардаж гарч ирж байгаа асуудал гарсан. Бид И-Халамж, И-Монголиа дээр хүн ажиллаж боловсруулаагүй. Кодлоод түүнийх нь тусламжтайгаар автоматаар төрд байгаа мэдээллийг авч байна. Өнгөрсөн хугацаанд яамнаас системийн интеграцыг сайжруулах талаар ярилцаж байна. Таван хаягтай байгаа асуудал бол мэдээлэл солилцоо муу байгаагийн жишээ. 

Цаашдаа мэдээллийн интеграцыг хийх талаар анхаарч ажиллана. ХУР системийг клауд болгох талаар ажиллаж байна. Ердийн үед ажлын өдөр и-монголиа дээр 17 мянган хандалт байдаг. Өчигдөр нэг дор 300 мянган хандалт орж ирсэн. Ердийн ачааллаас 10-20 дахин нэмэгдсэн нь системд ачаалал болж гацсанд хүлцэл өчье." гэв.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.159
    2023/01/18

    Сонгуулиар МАН Нам тойрог будлиуож иргэдийн саналыг авахын тулд иргэдийн гэрийн хаягт засвар оруулж нэг айлын ам бүл дээр хэд хэдэн арваар нь хүн нэмж бичсэнийх нь гор гарч өөрснөө ч учраа олохоо больсон МАН төрийг самарч бна даа

    Хариулах
    • 202.5.206.95
      2023/01/18

      яг үнэн.Дүүргийн хорооны халамж нийгмийн ажилтан,хэсгийн байцаагч нар нь юу ч хийдэггүй нь харагдаж байна

  • 213.87.158.111
    2023/01/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.160.91
    2023/01/17

    er n ta deeguur medleg bolvsroltoi bj bolno , harin yarch buh ymiig tsahimdshiljuuleh n unuugiin ard irgediin ahuin nuhtsul baidal iim amidral n niitsej bn uu? ter tsahim geech ym chini urh gert n nevtreegui , garaad yu gehee medehgui haranhuid yvaa humuusiig uursdteigee zuirleed hereggui shuu! tanar bol tengeriin humuus , harin jiriin yduus bol Sarangereliin heldeg tiim l humuus shuudee! ingej irgedee samraadbh hereg bn uu?

    Хариулах