Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт БНСУ-д айлчлал хийнэ

2023/02/09

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр товлогджээ.

Айлчлалын үеэр визийн хөнгөлөлтийн асуудал яригдах юм байна.

Айлчлалын хөтөлбөрөөс:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
  2. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт тус тус бараалхана.
  3. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг хүлээн авч уулзана.
  4. Монгол, Солонгосын Бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцон мэндчилгээ дэвшүүлж, тус улсын томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагын удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцана.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.113
    2023/02/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 202.55.191.194
    2023/02/09

    ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ЯАЖ ҮНЭЛДГИЙГ СОЛОНГОСЧУУДААС МЭДЭЭД ИРЭЭРЭЙ. ХҮН ЯМАР ИХ ҮНЭТЭЙ БОЛОХЫГ ИРЭЭД ХЭРЭГЖҮҮЛ....

    Хариулах