Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Д.Амарбаясгалан, Н.Учрал нар танилцууллаа.
Н.Учрал: "5 Ш" ажиллагааны хүрээнд "Шилэн" ажиллагааг хариуцах үүргийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар авлаа. ЦХХХЯ-ны хийж хэрэгжүүлж байгаа ажил бол бүхэлдээ энэ шилэн төрийг бий болгоход, ил тод нээлттэй төрийг бий болгоход оршиж байгаа.
Хүн хооронд харилцаа үүсдэг учраас авлига байдаг. Тиймээс технологид суурилсан шийдэл бий болгох шаардлагатай. Гуравдугаар сарын 28-наас зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ.
Зөвшөөрлийг заавал цаасаар хэвлэхийг хуульд бичсэн байдаг тул хуулийг өөрчлөх шаардлагатай. Үүнийг хуулийн өөрчлөлт боловсруулж энэ хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ.
Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газраас дахин 300 гаруй киоскийг нийслэлд байршуулахад бэлэн болсон. Нэг цэг дээр очиход оператор газар дээр нь шийдвэр гаргадаг үйлчилгээний 139 төрлийг нэг цэгүүдээр киоскоор авах боломжтой болгоно. Лавлагааг үнэ төлбөргүй болгосон" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.158.151
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах