Өнөөдөр “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан”-г нэгтгэн зохион байгуулсан “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн зээлдэгчдийн мэдээлэл нээлттэй байршлаа.
52,4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй нийт 6092 хуулийн этгээд, болон иргэн, төрийн бус болон төрийн байгууллагуудын мэдээлэл нээлттэй боллоо.
Зээлээ төлөөгүй компаниудын мэдээллийг хүргэж байна.
1. "Арованна" ХХК- 4 тэрбум 551 сая төгрөг
-Дүгэржавын Ганзориг нь Арованна ХХК-ийн захирал ба 2009 онд компаниа улсын бүртгэлд бүртгүүлж байжээ. Тэрбээр 2017 онд улсын төсвөөс зээл 4 тэрбум 551 сая төгрөгийн зээл аюсан ба одоогоор зээлээ эргэн төлөөгүй байна.
"Арованна" ХХК нь 2015 оноос эхлэн "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа"-ны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
2. "Галин интернэшнл" ХХК 1 тэрбум 347 сая төгрөг
-"Галин Интернэшнл" ХХК 2017 онд улсын төсвөөс зээл авсан ба одоогоор 1 тэрбум 347 сая 500 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Улсын бүртгэл дээр тус компанийн эзэмшигчийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
3. "Жи Өү Ти Ти" ХХК- 1 тэрбум 430 сая төгрөг
-Жи Өү Ти Ти ХХК-ийн эзэмшигчээр Ганбатын Оюунбат байдаг ба 2018 онд компаниа улсын бүртгэлд бүртгүүлжээ. Харин 2017 онд улсын төсвөөс 1 тэрбум 430 сая төгрөгийн зээл авсан ч одоогоор нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байна.
4. "Чансаа хан хөхий холдинг" - 2 тэрбум 195 сая төгрөг
-Чансаа хан хөхий холдингийн эзэмшигчээр Нацагдоржийн Болорчулуун гэх хнү байдаг ба компаниа 2011 онд байгуулжээ. 2017 онд улсын төсвөөс 2 тэрбум 195 сая 254 мянга 178 төгрөгийн зээл авсан ба эргэн төлөлт хийгдээгүй байна.
5. Хархорин ХК-чацаргана- 1 тэрбум 817 сая төгрөг
-Хархорин ХК-чацаргана компанийн эзэмшигч нь Сүрэнжавын Пүрэв. Анх 2017 онд компаниа улсын бүртгэлд бүртүүлжээ. Харин 2013 болон 2015 онуудад улсын төсвөөс болон БНХАУ-ын ЗГ-ын зээлийг авсан ба одоогоор 1 тэрбум 817 сая 941 мянга 410 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
6. "Авлигатай тэмцэх газар"- 267 сая 715 мянган төгрөг
-Авлигатай тэмцэх газар нь KP төрлийн хүрээнд авсан зээлээс одоогоор 267 тэрбум 715 сая 411 мянган төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
7. "Эрхжин" ХХК- 645 сая 498 мянган төгрөг
-Жанцандоржийн Саруул нь энэхүү компанийг эзэмшдэг бөгөөд 2016.07.25-нд улсын бүртгэлд бүртгүүлжээ. Харин 2017 улсын төсвөөс зээл авч одоогоор 645,498,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Эрхжин ХХК нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
8. "Хийморлог эрчүүдийн хүч" ХХК- 257 сая төгрөг
-Хийрэв Бат-Амгалан нь энэхүү компанийг эзэмшдэг бөгөөд 2010.03.25-нд улсын бүртгэлд бүртгүүлжээ. Харин 2017 онд улсын төсвөөс зээл авсан бөгөөд одоогоор 257 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
9." Туртелком" ХХК- 958 сая төгрөг
-Санжаагийн Мөнхжаргал нь Туртелком ХХК-г эзэмшдэг ба 2019.03.07-нд улсын бүртгэлд бүртгүүлжээ. Харин 2017 онд улсын төсвөөс зээл авсан бөгөөд одоогоор 958 сая 500 мянган төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Туртелком ХХК нь бизнесийн зөвөлгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.
10."Биохэлф Монголиа" ХХК- 900 сая төгрөг
-Биохэлф Монголиа ХХК-ийн эзэмшигчээр Зоригтын Цогмаа, Мөнх-Очирын ДЭлгэрмаа гэх хоёр хүн бүртгэлтэй байна. Энэхүү компани нь 2099 онд улсын бүртгэлд бүртгэгджээ. Харин 2017 онд улсын төсвөөс зээл авсан ба одоогоор 900 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Биохэлф Монголиа ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.
11. "Нийслэл Хүнс Хөдөө Аж Ахуйн газар" - 973 сая төгрөг
Нийслэл Хүнс Хөдөө Аж Ахуйн газар нь улсын төсвөөс 2019 онд зээл авсан ба одоогоор зээлийн үлдэгдэл нь 973 сая 973 мянга 033 төгрөг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.151.184
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах143.244.49.21
Хэдэн тэрбумыг тухайн үеийн дээдчүүлийн хамааралтай юмнууд л авахаас өөр хэн ч биш. Шалгах үүрэгтэй АТГ нь авчихаар бас ямар вэ.
Хариулах64.119.26.156
улсын мөнгө уйлдаггүй тул даа л болж байна даа ингэж байхад яаж хөгжихөв дээ монгол
Хариулах192.82.81.40
6677
Хариулах