17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шилжилт хөдөлгөөнийг зогсооно

2023/04/11

Аймаг, сум дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр зохион байгуулна. Иргэдийн хурлын төлөөлөгч нас барсан болон чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон шалтгаанаар 17 аймгийн 31 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ИТХ-ын нөхөн сонгууль явуулах шаардлага үүссэн билээ. Үүнтэй холбоотойгоор ирэх Лхагва гарагаас 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор болжээ.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг

  • Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сум
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хархорин сум
  • Архангай аймгийн Ихтамир сум
  • Баян-Өлгийн Буянт сум
  • Булган аймгийн Хангал сум
  • Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
  • Дорнод аймгийн Чойбалсан сум
  • Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
  • Өмнөговь аймгийн Ноён сум
  • Сүхбаатар аймгийн Уулбаян сум
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
  • Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
  • Увс аймгийн Давст, Түргэн сум
  • Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
  • Хэнтий аймгийн Батширээт сум
  • Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэг.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.138
    2023/04/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах