“POWER EXPO & FESTIVAL” экстрим & энтертаймент шоу 2023 оны 06 сарын 01-04 өдрийг дуустал 4 өдрийн турш Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбай Авто худалдааны цогцолбор төвд зохион байгуулагдах гэж байна.
ММСАМХолбооны дэргэдэх VIP AUTO CLUB нь 2012 оноос хойш “VIP AUTO MOTO FESTIVAL” Монгол улсын хэмжээнд авто мото сонирхогчдын хамгийн том наадмыг жил бүр амжилттай зохион байгуулдаг байсан бол өдгөө 11 дэх жилдээ өнгө төрхөө өөрчлөн “POWER EXPO & FESTIVAL” гэсэн нэртэйгээр эргэн ирж байна. VIP AUTO CLUB нь энэ удаад VEP entertainment productions – тай хамтран ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд тэдний хамтрал өмнөх жилүүдэд хийгдэж байсан тэмцээнээс хэд дахин том ОУ-ын наадмыг хийхэд оршиж байгаа юм байна.
Тус наадмын үндсэн хэсгүүд болох EXTREME талбайд дрифтийн тэмцээн, авто мото спортын шоу үзүүлбэр болох бол EXPO хэсэгт тоног төхөөрөмж ба инженерчлэлийг танилцуулсан, авто болон мото салбарын эргэн тойрон дахь бүхий л үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүх төрлийн үйлчилгээний нэгдсэн үзэсгэлэн болно. Түүнчлэн ENTERTAINMENT хэсэгт гадаад болон дотоодын уран бүтээлчдийн шоу тоглолт болж энэ зуны хамгийн эхний нүсэр тоглолтыг дөрвөн өдрийн турш хийх юм байна.
Шинэлэг бүхнийг шингээсэн экстрим, экспо, энтертайнмент шоу фестивалын талаарх мэдээллийг power-festival.com сайтаас авах бөгөөд наадамд оролцох тасалбараа дээрх сайтаас худалдан авах боломжтой юм байна. Мөн Соно зээлийн апп-аар тасалбараа зээлээр авах боломжтой гэж байна. Дашрамд дуулгахад 6-р сарын 1-ээс 4-ний өдрүүдэд Монгол HD телевизээр дрифтийн тэмцээн болон экспо хэсгийг шууд дамжуулан үзэгчдэд хүргэх юм байна. Зохион байгуулагчдын багаас авто спорт сонирхогч залуус, бизнесс эрхлэгчид болон дуу хөгжимд хайртай хүн бүрийн цуглах хамгийн том цэг нь Power Expo & Festival байна гэдгийг онцлон хэллээ.
“POWER EXPO & FESTIVAL” 6-р сарын 1-ээс 4-ний өдрүүдэд зохион байгуулагдана
“POWER EXPO & FESTIVAL” – ийн дэлгэрэнгүй мэдээллийг power-festival.com сайтаас авах боломжтой
“POWER EXPO & FESTIVAL” – ийн зохион байгуулагдах дөрвөн өдөр Монгол тв шууд дамжуулна.
“POWER EXPO & FESTIVAL”-ийн тасалбарыг Соно зээлийн апп-аас ямар нэгэн хүүгүй зээлээр авах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.152.138
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах