Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Дорнод аймгийн Мэнэнгийн талд их хэмжээний зээрийн сүрэг үрэгдэж, үхсэн зээрийн сэгийг Петрочайна дачин тамсаг компани хууль бусаар булшлах гэж байгаад баригдсан гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан.
Зээрийн сүргийн үхсэн шалгааныг тодруулахаар БОАЖЯ, Мал эмнэлэг, экологийн цагдаагийн алба хамтран ажлын хэсэг байгуулан Дорнод аймагт ажиллаж байгаа.
Урьдчилсан байдлаар янзага 286, шаргачин 107, ооно 35 нийтдээ 428 зээр хорогдсон гэдэг нь тогтоогдсон байгаа юм.
Иргэдийн зүгээс Петрочайна компани 2019 оноос хойш нөхөн сэргээлтийн хөрөнгө байршуулаагүй, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхээр газрын гүн рүү химийн бодис шахдаг энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүдээс үүдэж экологийн систем алдагдаж, ан амьтан хордлогонд орж олноор үхэж байна гэх хардлагатай байгаа юм.
Тэгвэл үхлийн шалтгаан нөхцлийг тодорхойлохоор мал эмнэлэг үхсэн зээрийг шинжилгээнд явуулсан байдаг. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хийсэн шинжилгээний хариу гаржээ.
Тодруулбал, хоёр зээрийн хүүрэнд зургаан төрлийн шинжилгээ хийсэн. Дүгнэлтээр гоц халдварт өвчний үүсгэгч, метал, цацрагийн бохирдол, хордлогын шинж тэмдэг илрээгүй байна.
Ажлын хэсгийн орон нутагт ажилласан орчны судалгаа болон тархварзүйн судалгааны асуумжаар тухайн үхсэн зээр нь нэг газар биш, Дорнод аймгийн төвөөс 7 км-ээс эхлэн замын хоёр талаар үхсэн, нэг цаг хугацаанд бус сугачаа байдлаар үхсэн, тухайн орон нутагт ганц зээр биш бог малын хорогдол өндөр байсан зэргийг харгалзан үүнийг бодгаль цаг уур, орчны экологийн нөхцөл байдалтай холбоотой гэж үзжээ.
Тэгэхээр үхсэн зээр мэнэнгийн талд олон цооног гаргаж, газрын гүн рүү нефть шахаж, нөхөн сэргээлт хийхгүй байгаа Петрочайна компаниас бус цаг уурын нөхцөл байдалтай холбоотой болж таарав.
Аливаа компанийн үйл ажиллагаа явуулж буй талбайд олон тооны амьтан үхсэн бол тухайн сэг зэмийг устгахдаа байгаль орчны хяналтын байцаагчид заавал мэдэгдэх ёстой байсан. Мал эмнэлэг болон зооноз газар дээр нь ажиллаж цаашлаад дээд байгууллагуудад мэдэгдэж булшлах хуультай. Тэр процессыг компани огт хийлгүйгээр булах гэж байсан нь тус компани үнэхээр холбоогүй гэдэгт эргэлзэл төрүүлж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.146.180
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.131.251.130
Мөнгөнд сөгтөв.
Хариулах66.181.181.160
Найрчихсан юм биз!
Хариулах