Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга бүлэглэн бусдыг зоджээ.
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга С.Бат-Өлзий, сургуулийн захирал Б.Анхбаяр нар нь 2023 оны 04 дүгээр сарын 14-15нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Баянмөнх, багийн дарга залуусаас туршлага судлах ажил зохион байгуулан архидаж тамгын газрын ажилтан Д.Д-г захирал Б.Анхбаяр нь боож унаган, С.Бат-Өлзий нь шинэхэн хороомны амтыг үзүүлнэ гэхчлэн хүч зодож , онц ноцтой гэмтээжээ.
Бүлэглэн зодсон учир нь танай ах дүүс манай намыг дэмждэггүй хэмээн зодсон гэх мэдээлэл байна.
Шөнийн 11 цагт зодоон эхэлсэн ба ухаан алдахад нь гэрийнх нь хашаанд оруулан орхисон бөгөөд зодуулсан хүн нь шөнийн 3-н цагт сэрж 5 цагийн дараа нагац ахындаа хүрч эмнэлгийн тусламж аван , нүүрэн тус газраа оёдол тавиулан , аймгийн эмнэлэгт хүргэгджээ.
Зодуулсан иргэнийг Завхан аймгийн эмнэлгээр үзүүлж явахад мессеж чатаар дарамтлан занаж , эхнэрийг тань ажилд авах гэж байгаа шүү, эр хүн шиг л байгаарай, аав ээждээ аятайхан ойлгуулаарай , гэхчлэн дарамт үзүүлж үл ойшоон доромжилжээ.
Хэргийг одоогоор Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.156.89
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах103.229.177.66
сонин юм бичих юм
Хариулах