Монгол эмч нар умайн хавдрыг түлэх мэс заслыг амжилттай нутагшууллаа

2023/04/17

Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /ААГТМЭ/ нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт Монгол улсад анх удаа Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлж /Radiofrequency myom ablation/ өсөлтийг зогсоож, хавдрын хэмжээг багасгах эмчилгээг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хийж эхэлсэн байдаг. Энэхүү эмчилгээг 50 гаруй эмэгтэйд амжилттай хийж, хянах явцад эмчилгээний үр дүн сайн байна. Эмчилгээний дараа хавдрын хэмжээ багасах, нөхөн үржихүйн эрхтэн умай хадгалагдан үлдэх, өвчтөнд зовиур бага, эмнэлгийн ор хоног богино зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Мөн 2023.04.14-ний өдөр умайн хоргүй хавдартай 2 тохиолдолд хэт авиан хяналтан дор хавдрыг түлэх эмчилгээг ААГТМЭ-ийн захирал, АУ-ны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Батболд ахлан клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Л.Долгоржав, ахлах зэргийн эмч Н.Ганболд, П.Бат-Ирээдүй, Б.Алтанцэцэг, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, Ц.Оюунчулуун, техникч Д.Нацагдулам нарын баг хийлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.89
    2023/04/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах