АНУ хаваржилт хүндрэлтэй байгаа аймгийн малчдад 3,15 тэрбум төгрөг хандивлалаа

2023/04/20

АНУ-ын Засгийн газар АНУ-ын хөгжлийн агентлаг /USAID/ байгууллагаар дамжуулан хаваржилт хүндрэлтэй байгаа нутгийн малчдад 900,000 ам.доллар /3.15 тэрбум орчим төгрөг/ хандивлажээ.

Уг мөнгийг өвөл зудад нэрвэгдсэн, хаваржилт хүндрэлтэй байгаа аймгуудын малчдад хүнс тэжээл, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн авахад нь зориулж хуваарилах юм байна.   

“Монгол Улсад сүүлийн 10 гаруй жил болоогүй хүнд өвөл болж өнгөрснийг бид мэдэж байгаа. Тиймээс сэтгэлээрээ тусламж үзүүлж байна” гэж АНУ-аас Монголд суух Элчин сайд Ричард Буанган мэдэгджээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.109
    2023/04/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах