ХОХИРОГЧ Ж.Түвшинжаргал: Осолд орж, дөрвөн мөч минь хугарч хүнд гэмтэл авсан ч ГЕГ-ын дарга нар ямар ч хариуцлага хүлээхгүй байгаад гомдолтой байна

2023/04/21

Ж.Түвшинжаргал нь Гаалийн ерөнхий газрын харъяа Хөшгийн хөдний дэх эрэлч нохойны албанд тогоочоор орсон эхний өдрөө осолд орж хүнд гэмтэл авсан. 

Тодруулбал гуравдугаар сарын 20-ны өдөр дарга нь "хотоос дарга нар ирж байгаа, Төв аймгийн номин дэлгүүр  ороод хоол хүнсний материал цуглуулаад ир" гэж явуулсан байна. Энэ үед авто осолд орж хамт явсан жолооч нь нас барж, Ж.Түвшинжаргал хоёр гар нь хугарч хөл нь гэмтэж, олон хагалгаа хийлгэх шаардлагатай болжээ. 

Гэвч тушаал өгсөн дарга Б.Наранбадрах нь осол гарсанаас хойш түүний хохирдлыг барагдуулахаас татгалзаж, уулзахгүй байгаад гомдолтой байгаа талаар тэдний гэр бүр ярилаа.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.67
    2023/04/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.57.93.239
    2023/04/21

    Тушаал өгсөн даргын буруу байхгүй тогооч хоолны материалд явж байхдаа осолд орсон.Жолооч нь даанч алга....

    Хариулах
  • 150.129.141.93
    2023/04/21

    тушаал өгсөн ч гэх шиг, үүнд зөвхөн хүн чанарын л асуудал байх шиг

    Хариулах