Өвөрхангай аймгийн Прокурорын газар Б гэгчийн бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Б нь бага насны хохирогч Э-г хүчиндсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Гэмт хэргийн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь яллагдагч, шүүгдэгчийн хамаарал бүхий нөлөөнд орсон, хараат байдалд байгаа /гэр бүлийн амьжиргааг залгуулдаг, хууль ёсны төлөөлөгч гэр бүл, төрөл садныхаа нэр хүндийг хамгаалах зорилгоор хохирогчид нөлөөлөх, дарамтлах .../ тохиолдолд хохирогчийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй байдаг тул хөндлөнгийн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас хууль ёсны төлөөлөгчийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, шүүх хуралдаанд оролцуулдаг. Энэ дагуу бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Өвөрхангай аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг тогтоож, тус газрын хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагчийг шүүх хуралдаанд оролцуулжээ.
Шүүхээс шүүгдэгч Б-г бага насны буюу 11 настай хохирогчийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэв.
Мэдээг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.67
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.9.40.217
Азарганаас дорд сэтгэхүйтэй новшнуудыг цаазлах л хэрэгтэй...
Хариулах202.126.89.226
Доодохоо захирч чаддаггүй балай юманд 20 жил өгөр ёстой биздээ. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хараа хяналт дээд зэргээр тавьж зөв хүн болж төлөвших явцад анхаарах цаг нэгэнт болсон шүү
Хариулах139.5.216.198
Ээ бурхан минь ердөө л 11 жил юмуу. Тэр хүүхдийн бие сэтгэлийг хэзээ ч төлж чадахгүй
Хариулах64.119.17.47
12.1.4 Бүх нас эсвэл 20 жил өгөх ёстой. Оюун санаа нь төлөвшөөгүй бяцхан охинг хүчиндсэн гэх зүйл анги. Яриа хөөрөө орж дээ.
Хариулах