Тусламж дуудахаар явсан 60 настай эмэгтэй сураггүй алга болжээ

Х.Есү
2023/04/24

Автомашин нь шаварт суусны улмаас тусламж дуудахаар явсан 60 настай эмэгтэй сураггүй алга болжээ.

Тодруулбал, Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км-т, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км-т/ дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан гурван хүн буцах замд автомашин нь шаварт суужээ.

Тухайн өдрийн 19:00 цагийн орчим нэг хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй алга болсон байна. Тухайн дуудлагыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 03:01 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлээд байна.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.129.38
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.80.85
    Өчигдөр

    Нэг жалганд л бие нь хэвтэж байгаа биз сайн хайцгаа

    Хариулах