Тээврийн хэрэгслээс эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

Х.Есү
Өчигдөр 09 цаг 00 минут

Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байрны гадна зогсоолд байрлуулсан 27 тооны тээврийн хэрэгсэлд халдан эд зүйл хулгайлсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 18 настай, эрэгтэй “Б” нь 16-30 настай “О” болон “Б” нартай бүлэглэн үйлдсэнийг тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд Та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.194
    14 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах