УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай хамааралтай гэгддэг Алтай ЛГконстракшны Х.Бат-Эрдэнэ ЖДҮХС-аас таван компаниараа дамжуулан 10 тэрбумын зээл авсан ч таван жилийн хугацаанд эргэн төлөхгүй луу унжжээ.
2018 онд “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас улс төрд хамаарал бүхий этгээдүүд эрх мэдэл аблан тушаалаа урвуулан ашиглаж, зээл авсан асуудал дэгдэхэд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ч бас нэр холбогдон “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнээр дамжуулан ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө зээлсэн талаар шуугиж байв.
Тэгвэл маргаан дагуулсан зээлийн мэдээллийг өчигдөр “Шил” ажиллагааны хүрээнд ил болголоо.
Харин ЖДҮХС-аас зээл авсан ч зээлээ төлөөгүй “найдваргүй зээлдэгчдийн” тэргүүн эгнээнд “Алтай констракшны Х.Бат-Эрдэнийн “Блю скай стар”, “Кореасан са”, “Төгс шим”, “Рояал кроун”, "Алтай трэвел бюро" зэрэг компаниуд бүгд байгаа нь анхаарал татаж байна.
Ж.Эрдэнэбат, Х.Бат-Эрдэнэ нар эртнээс найзууд, бизнесийн хамтрагчид, бүр халаас нэгтэй ч гэж улс төрийн хүрээнд яригддаг. Тодруулбал Ж.Эрдэнэбат өөрийн хувь эзэмшдэг хамаарал бүхий Хэрх илч компаниараа дамжуулан Тост тосон бумба орчим дахь 1463 га газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хямд үнээр авсан байна. Харин түүнийгээ “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн байгуулаад нэгхэн сар болсон Бэст лэнд майнинг компанид нэг сая төргөрөөр зарж байсан баримт тухайн үед олон нийтэд ил болж байв.
Х.Бат-Эрдэнийн 2018 онд ЖДҮХС-аас авсан таван компанийн 10 тэрбум төгрөгийн зээл таван жилийн хугацаанд бараг төлөгдөөгүй байгааг та бүхэн харж болно.
Төгс шим компани хоёр тэрбум төгрөгийг зээлсэн бөгөөд 1 тэрбум 960 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Кореансан са компани мөн адил хоёр тэрбумын зээл авсан бөгөөд 1 тэрбум 960 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Блюскай стар хоёр тэрбумын зээл авсан бөгөөд 1 тэрбум 960 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
РояалКроун хёор тэрбумын зээл авсан бөгөөд 1 тэрбум 183 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Харин ЖДҮХС-аас 2 тэрбум төгрөг зээлсэн “Буйр лейк тур” ХХК-ийн зээлийн мэдээлэл одоогоор нээлттэй мэдээллийн санд нэмэгдээгүй байгаа бөгөөд дээрх дөрвөн компани дөрвүүлээ найдваргүй зээлдэгчийн тоонд орсон гэх мэдээллийг ЖДҮ-ийн газраас өгсөн юм.
Уг нь ЖДҮХ сангийн зээл тав хүртэлх жил байдаг. Харин Х.Бат-Эрдэнийн хамааралтай компаниуд бүгд зээлийн хугацаа нь хэтрэлттэй, авсан зээлийнхээ хагасыг ч төлөлгүй таван жил болсон байгаа нь хууль үйлчилдэггүй мэт.
Иргэд нь өндөр хүүтэй зээлээ төлөхгүй хэд хоноход л “хар жагсаалт”-нд ордог бол эрх мэдэлтнүүд нь бараг хүүгүй зээлээ төлөхгүй луу унждаг байдал гаарсаар байгаа нэгэн жишээг дурдлаа.
Хууль хүн бүхэнд үйлчлэх ёстой ч “хулгайч” дарга нарт үйлчилдэггүй. Төр төмөр нүүрээ эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүст биш эгэл жирийн арддаа харуулсаар байгаа нь шударга ёс уу ?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.254.123.197
Дампуурч мартахыг хүлээгээл байж.
Хариулах213.87.135.42
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах122.201.31.125
Засаг ажлаа хийгээч. ЗЭЭЛ авсан баян иргэдээсээ зээлээ төлүүлэх ёстой. Аягүй бол хугацаа явах тусам зээлийг цайруулна гэж баячууд бодоод сурчээ. ЗАСАГ ажлаа хийсэн шиг хийж зээл авсан бол зээлээ төлдөг хэвшлийг бий болгох хэрэгтэй. Бүх төрлийн зээлээс аваад сурсан, танил талтай иргэдээ зээлийг төлүүлж сургах ёстой. ЗЭЭЛЭЭ төлөхгүй бол хөрөнгийг нь хураадаг байх ёстой.
Хариулах64.119.26.156
харваас тэнэг царайт ард түмний мөнгийг өгөөч дээ
Хариулах