Согтуудаа гэрлийн цамхагт гарч, хоолойгоо боомилон хөл алдсан залууг аварчээ

7 цаг 35 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт 29 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоолойгоо боож амиа хорлохыг завджээ.

Хүдэр суманд  Гэрэлтүүлгийн цамхаг дээрээс 1 хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 20:10 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход, иргэн Ш /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 8 метрийн өндөртэй гэрэлтүүлгийн цамхаг дээрээс олсоор хоолойгоо боомилохыг завдан хөл алдаж хоолой нь боогдсон тул 21:21 цагт эсэн мэнд буулгаж, Хүдэр сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.135.42
    2023/04/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах