ЦАГ АГААР: Цас орж, цасан шуурга шуурна

2023/04/28

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгийн нутгаар цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +3+8 градус, Их нууруудын хотгор, алтайн өвөр говиор +14+19 градус, бусад нутгаар +7+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө +7+9 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-ний өдөр Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй хур тунадас, 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05.01-ний өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 04.30-ны өдөр болон 05.02-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05.01-ний өдөр ихэнх нутгаар 14-16 м/с, зарим үед 20-24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29, 30-ны өдөр ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6+11 градус, өдөртөө +20+25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2+3 градус, өдөртөө +14+19 градус дулаан байна. 05.01-02-ны өдөр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

– Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян-Уулын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 08:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус тоотод иргэн З-ийн 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана, таазны хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 02:39 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх дугаар багийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 04:11 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй  байшин шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.128.248
    2023/04/29

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах