Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдын дундаж цалин эрүүл мэндийн салбарын нийт эмч, ажилтнуудын дундаж цалингаас 800,000 төгрөгөөр илүү байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ талаар мэдээллээ.
ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудын төлөөлөл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан. Уулзалтын үеэр С.Чинзориг сайд Ерөнхий сайдад өгсөн мэдээлэлдээ "Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, 3614 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа бол өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байна гэсэн судалгааны дүн бий. Цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний санжүүжилтийг нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ" гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.146.204
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах