Түгжрэлтэй тэмцэх МАН-ын төлөвлөгөөг Ж.Ганбаатарын БЕТОНОН ШИРЭНГЭ үгүй хийх үү

Өчигдөр 09 цаг 44 минут

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын эзэмшлийн “Камдер” ХХК Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, үйлдвэрчний гудамжинд орших цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэж, 25 давхар орон сууцны хороолол барихаар завдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл  энэ компани Циркийн ард, хуучин Автобус бааз III байсан газарт барилгын ажил эхлүүлэхдээ барилгын норм, стандартыг ноцтой зөрчиж, хажуугийн барилгынхаа оршин суугчдын амь нас, эд хөрөнгөд ноцтой аюул учруулж байгааг хөндөж байна.

Ж.ГАНБААТАР сайдын “КАМДЕР” ХХК Барилгын норм, дүрмийг ноцтой зөрчиж, бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулж байна

“Зорчигч тээвэр III” ОНӨААТҮГ үйл ажиллагаа явуулдаг байсан тус газрыг Ж.Ганбаатар 2020 онд, сонгуулийн кампани ид өрнөж байх үед 20 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байдаг.

Уг газар нь нийтдээ 25,000 м2  буюу 2.5 га хэмжээтэй. Уг газар дээр Барилгын норм ба дүрэм, бусад стандартад зааснаар бол 145 айлын орон сууц барих боломжтой. Тодруулбал, нэг хүнд ногдох ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, хорооллын дундах зам, автомашины зогсоол зэргийг тооцож үзэхэд ийм тоо гарч байгаа юм.


Ж.Ганбаатарын компани уг газрыг дээрх найман объектын хамт 20 тэрбум төгрөгөөр худалдаж авсан гэдгийг дээр дурдсан. Энэ бага мөнгө биш ч маш үнэтэй орон сууц босож байгаа /Нэг орон сууц дунджаар тэрбум орчим төгрөг/ гэдгийг бодолцсон ч, төрийн түшээ, сайд хүний компани гэдгээ бодолцсон ч стандарт хороолол барьж бусдадаа үлгэрлэж болох л байсан. Гэвч тэгээгүй, 25 давхар эгнэсэн олон орон сууцны шавыг хойд талынхаа орон сууцнуудад тулгах шахам тавьж, нарыг нь халхлахаар завдаж буйг нь мөнгөний төлөө улайрсан үйлдэл гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй нь.

ХУУЛЬ ЖУРАМ, БУСДЫН ЭРХ АШГИЙГ ҮЛ ТООГЧ

Барилгын норм ба дүрэмд барилга хоорондын стандартад 16 давхраас дээш барилга хоорондоо 45 метр зайтай байх ёстой гэж заасан байдаг. Хуучны гэгдэх хорооллуудад энэ стандартыг чанд барьсан байдаг. Үгүй бол хөрсөнд нөлөөлж, өмнө баригдсан барилга хазайх, цууралт өгөх, улмаар газар хөдлөлтөд хэврэг болж нурах аюултай. 

Гэтэл “Камдер” компанийн барьж буй орон сууцууд энэ стандартыг зөрчин хажуугийн барилгынхаа нарыг хаасан байдалтайгаас гадна байнга шөнийн цагаар ажиллан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа нь мөн л хууль зөрчиж байгаа юм.  Барилгын тухай хуулийн 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж заасан нь бий. 

Уг хуулийн 40.1.6-д энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн амьдрах, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг зөрчихгүй, саад учруулахгүй байх үүрэгтэй гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуульд орон сууцны бүс нутагт оройн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл барилга угсралтын ажил явуулахгүй гэж заасан байдаг.

Ж.ГАНБААТАР МАН-ЫН ТҮГЖРЭЛТЭЙ ХИЙХ ТЭМЦЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ, ДАЛДУУР ХОРЛОЖ БАЙНА УУ

Бас нэг асуудал нь, Нийслэл түгжрэлээ бууруулж дийлэхгүй болж, улмаар улсын төсөвт өгдөг татаасаа өөртөө үлдээж байгаа. Өнгөрсөн жил 420 тэрбум төгрөг авч үлдсэн ч сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулаад юм хийж чадаагүй. Энэ жил 500 шахам тэрбум төгрөг авч үлдэж байгаа бөгөөд жинхэнэ түгжрэл бууруулах ажилдаа зарцуулна гэж буй. Гэтэл ганц гишүүн, сайдын ганц компани хотын төв, хүн ам шигүү суурьшсан бүсэд хэдэн мянган хүний бөөгнөрөл үүснэ. Нийслэлээс мөнгө зарж хийж байгаа ажлыг үр дүнгүй болгож, сонгуулийн үеэр эрх баригчдын нэр хүндэд гай л болох байх. Эсвэл сонгууль өнгөрөөж байж ашиглалтад оруулах заль хэрэглэж магадгүй. Гэхдээ аль нь ч байлаа гээд иргэд хэрсүүжсэн гэдгийг мартаж болохгүй. Иргэд гэдэг бол сонгогчид. Дүнгээ тавьж л таарах байх.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд хүн хувийн бизнестэй байж болно. Гэхдээ ёс зүйгүй, бусдын эрх ашгийг хохироодог байж болохгүй.

Монголд төрийн албан хаагчид түмний нэг гэдгээрээ түрүү барин барьцдаг, бүр хууль яаж зөрчихийг үлгэрлэдэг бол өөр түвшний улсад ард түмэн нь улстөрч, элит хэсгийнхээ өндөр ухамсартай үйлдлээс үлгэр аван ёс зүйн хэм хэмжээгээ тогтоон барьдаг.  

Манайхны нэгэн зиндаанд очих гэж тэмүүлж, зорьж байгаа хөгжингүй орнуудад төрийн албан хаагчид нь өөрсдийгөө ард түмнээ сахилга хариуцлага, ёс зүй, хүнлэг чанарт уриалах амьд жишээ, үлгэр дууриалал гэж хатуу ойлгосон байдаг. Ард түмний дунд ч “Ийм байх ёстой” гэсэн ойлголт бат суусан учир буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, алдаа гаргасан улстөрч уучлалт хүсээд огцордог. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2023/05/04

    УИХ эрхэм гишүүн Ж Ганбаатараас гадна Ханаж цаддаггүй УИХ эрхэм гишүүн Чойжилсүрэн бас ширэнгэн бетон цутгасан байгаа юм Ер нь Нийслэлд байгаа бүх ширэнгэн бетон Монгол улсын УИХ 40 эрхэмд шүүд хамааралтай энэ бетон цутгалтийн санхүүжилт хулгай Нүүрснээс гардаг

    Хариулах
  • 213.87.154.213
    13 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 66.181.161.248
    Өчигдөр

    Аймшиг

    Хариулах