Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай өөрийн сошиал хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр,
“Хурц ажиллагаа”-ны зорилтот, бас ээлжит бай нь
МАНАЙ ГЭР БҮЛ, БИЗНЕС...
Дахиад л дайралт... Энэ удаагийн зорилтот, зохион байгуулалттай, захиалгат улс төр, шантааж зүйн гол чиглэл нь Б.Хурц ба түүний гэр бүл, үр хүүхдүүд, бизнес гэдэг нь тун тодорхой харагдаж байна. Чиглэл хаанаас өгч байна вэ гэдэг ч ойлгомжтой. Тийм учраас энэ гэр бүлийн нэгэн тулах багана, айл гэрийн эзэгтэй, эх хүн, Монголын бизнесийн салбарт 35 жил тасралтгүй зүтгэж яваа хүний хувьд Үндсэн хуулийн дагуу үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр шийдлээ. Нэг зүйлийг онцлоход, бид хэнийг ч буруутгахгүй, хэнтэй ч сөргөөцөлдөхгүй, цаад эздээсээ чиглэл авч манай гэр бүл рүү өдөр, шөнөгүй ноцож буй хүмүүсийн амыг таглах гэж “Хаалтын гэрээ” хийхгүй, харин банкнаас авсан зээлээ графикийн дагуу төлж байгаагаа үүгээр мэдэгдье. Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр манай хүн Б.Хурц болон гэр бүлтэй холбоотой гарсан мэдээллүүдийн талаар хариу тайлбар хийж байна.
“Б.Хурц Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 300 сая төгрөгийг эхнэрийнхээ компани руу шилжүүлчихжээ” гэдэг талаар...
Манай хүн нисэхийн салбарт үнэнхүү хайртай. Тийм ч учраас хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, дурлаж орсон бизнесийн салбар нь иргэний агаарын тээвэр. “Изинис эйрвэйз”-ийн тухайд, улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, төр засгаас төдий л анхаарч их хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжгүй иргэний агаарын тээврийн салбарт хувийн хэвшил бүх эрсдэлээ өөрөө 100 хувь даагаад хөрөнгө оруулсан юм. Яг үнэндээ манай хүн энэ салбарт хувь нэмрээ оруулж, Монгол Улсын иргэний агаарын тээврийг олон улсын стандартад нийцэхүйц болгож хөгжүүлэхийн тулд амь, амьдралаараа дэнчин тавьсан. Улс төрийн зорилгоор байж болох бүх аргаар хяхаж хавчиж байгаа ч манай гэр бүлийн зүгээс бүх үл хөдлөх хөрөнгөө банкны барьцаанд тавьж, эрсдэлийг өөрсдөө үүрцгээсэн “ХУРЦ ТӨСӨЛ” гэвэл “Изинис Эйрвэйз” мөн. "Изинис Эйрвэйз”-ээс гадна “Гранд степ”, “СарнайХ” банкны зээлтэй. Зээлийн барьцаанд мөн л үл хөдлөх хөрөнгөө тавьсан. Монгол гэлтгүй бусад оронд ч том, жижиггүй л их, бага хэмжээний зээл авч, аж амьдрал, бизнестээ нэмэрлэдэг шүү дээ. Тэр жишгээр бид Хөгжлийн банкнаас зээл авсан. “Изинис Эйрвэйз” хэмээх иргэний агаарын тээврийн том төслийг хэрэгжүүлэхийн тулд тус банкнаас их хэмжээний зээл авсан. Харин тэрхүү зээлд сайн барьцаа тавихын тулд Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 300 сая төгрөгийг “СарнайХ” руу шилжүүлж жижиг үлэгдэлийн барагдуулж нэг ёсондоо, “СарнайХ” банкны барьцаанд тавьсан байсан сайн барьцааг суллах гэж тэр. Түүнээс биш манай хүн Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авангуутаа надад 300 саяыг бэлэглэчихсэн хэрэг огт биш. Бизнес эрхлэгчид маань үүнийг сайн ойлгох байх аа.
“Өрөө төл, хулгайч гэр бүл” гэх доромжлолын хариуд
Манай хүн ТЕГ-ын даргын ажлаа өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Одоо бол жирийн иргэн. Гэсэн ч манай хүнээр улс төр оролдсоор байх бололтой. Бидэн рүү өдөр, шөнөгүй ноцох хүмүүсийг хөлсөлсөн эрх мэдэлтнүүд жирийн иргэн Б.Хурцаас юунд ингэтлээ айж, сандарна вэ. Гэвч бидэнд энэ огт сонин биш. Хувь тавилангийн сорилт гэмээр энэ адармаатай, халгамаар, аймаар замыг манай хүн Б.Хурц туулаад гарчихсан. 20 гаруй жил шүү! Тийм учраас нэг их цочоод цочирдоод байх зүйл алга. Хууль хяналтынхан, татварынхан гээд манай компанийг өнгөрсөн хугацаанд хангалттай шалгаж, мөрдөж мөшгисөн. Тэгээд ч элдэв “но” олж чадаагүй. Манай хүнээс гадна над дээр хүртэл хуулийнхан гүйцэтгэх ажиллагаа явуулж байсныг энд хэльчихье. Энэ болгонд бид гомдоллож, улс төр хийж яваагүй юм шүү. Харин эцэг өвгөдийн маань ясыг өндөлзүүлж, үр хүүхэд, бизнесийн нэр хүндэд халдаж байгааг би л лав тэвчихгүй. Ингэхэд манай гэр бүлийн амьдрал, бизнесийг биднээс илүү мэдээд банкнаас авсан зээлд санаа зовсон царайлж, шударга дүр эсгэж буй хүмүүс өөрсдөө энэ улс орны хөгжлийн төлөө яг юу хийж бүтээсэн бэ, тэд улсад хэдэн төгрөгийн татвар төлдөг юм бол?! Манай хүн бид хоёр хар багаасаа ханилж, энэ амьдралыг хамтдаа босгож, 90-ээд оны хүнд үед хувийн бизнес босгох гэж багагүй бэрхшээлийг туулсан. Хэдийгээр би өвөө, эмээ, аавдаа эрхэлж өссөн ч амьдралын хар ухаанд багаасаа суралцсан. Зүгээр сууж чаддаггүй, 16, 17 настай байхдаа хувцсаа өөрөө оёод өмсчихдөг охин байлаа. Гэрлэснийхээ дараа ч мөн адил... Манай хүн надад янз бүрийн даавуу авч өгнө, түүгээр нь би шөнөжин суугаад хослол оёж тухайн үед 500 төгрөгөөр зардаг байсан. Долоо хоногтоо лав 3-4 хослол хийгээд зарчихдаг "Үндэсний гоёл"нэртэй хоршоо гээд бас тамга тэмдэгэй болоогүй Өөр нэг “детектив” дурсамж гэвэл манай хүн Германаас машин оруулж ирж борлуулдаг байхад хамаатных нь бүсгүй бид хоёр Улаан-Үд рүү нисч очоод тэндээсээ Улаанбаатар руу тэр машиныг нь унаж ирж байсан удаатай. Шилжилтийн үеийн хүнд хэцүү цагт хүмүүс бизнесээ хөл дээр нь босгох гэж яаж зүтгэдэг байсан билээ, яг л тэр замыг манай хүн бид хоёр туулсан. Монголын анхны вакум цонхны үйлдвэр болох “Монпол"цонхыг 1999 онд байгуулж, Германы цонхны KBE брэндийг оруулж ирж байв. Тэгэхэд би өөрөө явж айл өрх, байгууллагуудын цонхны хэмжээг авч тайлбарлаж таниулж байсан. Манай хийсэн цонх одоо ч ямарч асуудалгүй айлуулад байж л байгаа. Харин “СарнайХ”-ыг 2000 онд байгуулсан түүхтэй. Энэ олон жилийн хугацаанд барилга барьж, айл гэрийн засвар, интерьер дизайн гаргаж өгч, дэлгүүр, салон ажлуулж, амьд цэцгийн урлан байгуулж, гацүүр мод засах ширээ засах гэх мэт тоолж барашгүй их ажил хийж явжээ Өөрөөр хэлбэл, манай хүн бид хоёрт, ер нь манай гэр бүлд хулгайч сэтгэхүй, “Хулгай хийгээд баяжчих юмсан” гэх сэтгэхүй огт байхгүй. Бидний хүмүүжил, төлөвшил, үгсийн санд тэр тухай ойлголт, тийм үг байхгүй. Төдийгөөс өдий хүртэл өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж, өдгөө ч олон бүтээлч ажлуудыг санаачлан хийсээр яваа хүмүүс бол МАНАЙ ГЭР БҮЛ. Манай СарнайХ бол жижиг аж ахуйн нэгж, 80 ажлын байртай гэхэд суулийн 10 жил Татварт 4 тэрбум төг төвлөруулсэн байна.
Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авчихжээ” гэж адлаад буй “нөгөө муу” “Изинис Эйрвэйз” ХХК маань л гэхэд өнгөрсөн хугацаанд зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-т 4 тэрбум төгрөг төлсөн. Хүмүүнлэг үйлс, нийгмийн хариуцлагын хүрээнд бид олон ажлыг зохион байгуулж, хүмүүст тусламжийн гараа сунгадаг ч тэр болгоныг олон нийтэд зарлахыг урьтал болгодоггүй. “Изинис Эйрвэйз” бол ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ мөн. Тийм ч учраас манай хүн бүх эрсдэлийг өөртөө үүрэн Хөгжлийн банкнаас зээл авч, Монголын иргэний агаарын тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийж, өнөөдрийн байдлаар 200 орчим нарийн мэргэжлийн боловсон хүчнийг ажлын байраар хангаж, суралцсан мэргэжлээрээ өсч дэвших боломжийг олон залууст олгож байна. Хэдийгээр манай хүн хамаг муу муухай нэрийг зүүж, бараг л энэ нийгмийн хамгийн том дайсан мэт болоод байгаа ч “Изинис Эйрвэйз” ХХК-ийг маш сайн түүхтэй компани болгож чадсан. Үүнийг би бардам хэлнэ. Олон хүнийг ажлын байраар хангаж, улсдаа их хэмжээний татвар төлөхийн зэрэгцээ онгоцоо өөрсдөө засварладаг нь “Изинис Эйрвэйз”-ийн хувьд маш сайн үзүүлэлт. Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж агаарын хөлөг авахад зарцуулсан, барьцаа хөрөнгийн зөрчил байхгүй, зээлийн хугацаа дуусаагүй. Харин Монголын гэлтгүй олон улсын бизнесийн салбарт тулгарсан давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын улмаас тэг зогсолтод орж байсан удаа бий. Тийм учраас Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөх хугацааг үйл ажиллагаа сэргэх хүртэлх хугацаатай уялдуулан өөрчлөх хүсэлтийг тус банкинд гаргаж байлаа. Хөгжлийн банкныхан ч иргэний агаарын тээврийн салбарт бизнес эрхлэхийн онцлог, зовлонг ойлгож нааштайгаар хүлээн авсан юм. Ер нь энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж буй цөөхөн хэдэн компани өнгөрсөн 2-3 жилд маш хүнд нөхцөлд ажилласан шүү дээ. Украиний дайнаас улбаатайгаар тогтоосон үйл ажиллагааны хязгаарлалтууд одоо ч үргэлжилж байна. Украин гэснээс өнгөрсөн өвөл “Б.Хурцын “Изинис Эйрвэйз” ОХУ руу зэвсэг тээвэрлэх гэлээ” гэсэн мэдээллийг гадаадын сайтад мөнгө төлж гарган олон нийтийн сүлжээгээр нэг түгээснийг та бүхэн санаж байгаа байх. Тагнуулын байгууллагынхан энэ асуудлыг шалгаад “Зэвсэг биш байна” гэдгийг тогтоосон гэдгийг энд мэдэгдэх нь зүйтэй байх. Яагаад гэвэл, “Изинис Эйрвэйз” ХХК-ийг муучлах гэж гадаадын сайтад төлбөрт мэдээ байршуулж, олон нийтийн сүлжээнд өргөн хүрээтэй кампанит ажил явуулсан шигээ энэ залруулгыг хэн ч хийсэнгүй. Тэр бол худлаа мэдээлэл байсан...
ЖДҮ-н талаар бол Гранд степп ХХК нь “ Мах болон сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй цогцолбор” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2018 оны 06-р сарын 25-ны өдөр 88/2018/3-95 тоот зээл болон 88/2018/Б-95 тоот барцааны гэрээ байгуулан 1.500.000.000 төгрөгийг 3% хүүтэй 5-н жилийн хугацаатай авсан бөгөөд уг зээлийн маань хугацаа одоогоор дуусах хараахан болоогүй байгаа юм.
Уг зээлийг 2018 оны 07-р сараас 2020 оны 03-сар хүртэл графикийн дагуу төлж ирсэн. Үүнээс хойш 2020-2021 онд дэлхий нийт болон манай улсыг хамарсан ковид-19, цар тахалын хөл хорио, хязгаарлалт нь манай компанид мөн л хүндээр нөлөөлж, үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болоод байсан. Энэхүү цар тахал эхэлсэнээс хойш аж ахуй эрхлэгчид бид хэцүү цаг үеийг туулж, бэлэн мөнгөний хомсдолдтой байсан учир графикийн дагуу зээлийн төлөлтөө хийж чадаагүйч, тухайн цаг үед ЖДҮ-н ГАЗАРТ удаа дараа албан бичгээр шинээр төлөх график гарган өгч хамтран ажиллаж ирлээ.
Одоогийн байдлаар буюу 2023 оны 04-р сарын 25-ны байдлаар уг зээлийн үндсэн төлбөрийн төлөөгүй байгаа үлдэгдэл нь 869,965,646 төг, зээлийн хүүгийн төлбөр 1811730 төг үлдсэн байгаа бөгөөд, хойшид дээрхи үндсэн зээлийн үлдэгдэл 869,9 сая төгрөгийг 2023 оны 06-р сарын 25-ны дотор , зээлийн хугацаа дуусахаас өмнө төлж барагдуулах зорилт тавин ажиллаж байна.
“Б.Хурц 53.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй, ямар баян юм бэ” гэнэ үү!
“Хур хөрөнгөтэй Б.Хурц” л гэнэ, “53.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй асар баян Б.Хурц” л гэнэ. Яг үнэндээ тэр бол манай гэр бүлийн сейфэнд хадгалаастай байдаг бэлэн мөнгө биш. Хэвлэлийнхэн нь хүртэл ингэж мушгиж, олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхээр энэ улс хэзээ сэхээрэх бол оо. Ер нь манай улс хөгжих юм уу, үгүй юм уу?! Монголын бизнесийн салбарт 35 жил зүтгэж яваа хүний хувьд яг үнэндээ урам хугарч байна. Улстөрчид нь олон нийтийн сүлжээнд янз бүрийн хөлсний баг ажиллуулж, хэн нэгнийг буллидуулна, хөөрхий нөгөө хар масс нь юуг нь ч мэдэхгүй мөртлөө дагаж шуурцгаана. Үнэхээр эмгэнэлтэй биш гэж үү. Миний бичсэнийг ч гэсэн ойлгож унших нь хэд бол, ойлгосон ч ойлгохыг хүсэхгүйгээр улайран дайрах нь бас хэчнээн бол...? Монголчуудыг нийтээр нь “Хар нүх” рүү уруудуулан чирэх бодлого ер нь хаанахынх вэ... Энэ улсын иргэний хувьд ингэж асуумаар санагдана. Харин одоо тэр илүү хараад, шоглож, шунаж чичлээд байгаа 53.5 тэрбум төгрөгийн үнэт эдлэл гэх зүйлийн тухай тайлбарлая. Үнэндээ энэ бол үнэт эдлэл гэхээсээ илүү Монголын түүхийн дахин давтагдашгүй ховор бүтээлүүд юм. Миний өвөө, БНМАУ-ын анхны Ардын зураач, Төрийн шагналт Үржингийн Ядамсүрэн тэр цөвүүн цагт амь насаа эрсдэлд оруулан байж тэдгээр ховор нандин, дахин хэзээ ч үл давтагдах сор болсон бүтээлүүдийг устгаж байх үед худалдан авч хадгалж, хамгаалж, үр хойч бидэндээ өвлүүлэн үлдээсэн гавьяатан. Хэдийгээр Ю.Цэдэнбал гуай, бас өвөөтэй маань нэг байранд амьдардаг байсан НАХЯ-ны чекист үүнийг мэддэг байсан ч мэдээгүй мэт байдаг байсан нь “Эх түүхээ хадгалж, хамгаалж үлдье” гэсэн ухаан, эх оронч сэтгэлийн илрэл болов уу. Хайрт өвөө маань насан эцэс болохдоо тэрхүү нандин өвөө үр, ач бидэндээ өвлүүлж үлдээсэн. Манай хүн АТГ-ын дэд дарга болоод ХОМ мэдүүлэхдээ “53.5 тэрбум төгрөг” гэж мэдүүлсэн ч үнэн хэрэгтээ мөнгөөр хэмжишгүй сор бүтээлүүд. Хайрт өвөөгийнхөө өвийг бид ганц ч ширхэг дутаалгүй хадгалж, хамгаалж байгаадаа бахархдаг. Миний мөрөөдөл бол өвөөгийнхөө эдэлж хэрэглэж байсан зүйлс хийгээд үр хойчдоо өвлүүлж үлдээсэн нандин өвөөр нь гэр-музей байгуулах юм.
Дэлхийн хүн болж, дэлхийн боловсрол эзэмшсэн охиноороо бид бахархдаг
Захиалгат улс төрийн дайрлагад том охин Х.Намуун маань ч өртөх болов. Хэдийгээр миний охин энэ бүхнийг тоохгүй мэт царайлж байгаа ч дотроо маш их эмзэглэж байгааг ээж нь ойлгож, мэдэрч байна. Аавыгаа Лондонд хоригдож байхад “Миний охин битгий уйлаарай” гэсэн ээжийнхээ үгэнд орж, аавтайгаа тэр олон аймшигтай төмөр хаалгануудын цаана уулзахдаа ганц ч дусал нулимс унагаагүй хатуужилтай охин шүү. Харин гарч ирээд асгартал уйлахад нь өр зүрх өмрөх шиг болсон. Тэгэхэд миний охин дунд сургуулийн л сурагч байсан шүү дээ. Тийм учраас олон нийтийн сүлжээгээр сүрэглэн довтолж доромжлох үгэн сумыг үл ойшоож байгаа байх аа. Миний охин Улаанбаатарт Олон улсын дунд сургуулийг IB дипломтой төгссөн. Х. Намуун маань өвөг дээдэс, аав, ээжээ дуурайсан авьяаслаг, хөдөлмөрч, дандаа л ямар нэгэн шинэ зүйл санаачилж, түүнийгээ баяжуулж, найз нөхөдтэйгөө хамтдаа хэрэгжүүлдэг бүтээлч, нөхөрсөг, тусч охин. Англи хэлийг академик түвшинд эзэмшсэн. Англи хэл дээр эссэ бичлэгийг бараг л англи, америк хүмүүсээс илүү бичиж чадна. Тийм ч учраас дэлхийд нэр хүндтэй 6 их сургуулиас урилга ирснээс Канадын Бритиш Колумбиа их сургуульд философийн чиглэлээр суралцсан юм. Дэлхийд нэр хүндтэй их сургуулийн философийн ангид элсэж орно гэдэг ч бас амаргүй. Охиноо өөрийнхөө хүч, оюун ухаанаар дэлхийн дайдад боловсрол эзэмшиж, дэлхийн хүн болсонд бид ямар их баярлаж, бахархаж байсан гэж санана. Боловсролын зээлийн сангаас авсан гэх тэрхүү 72716 ам.доллар бол зээл биш, тэтгэлэг. Зээл, тэтгэлэг хоёр асар ялгаатайг учир мэдэх хүмүүс эрхбиш ойлгож байгаа биз. Тэгээд ч зээл, тэтгэлгийн алиныг нь ч авсан бай дэлхийд нэр хүндтэй их сургуулиудад арын хаалга гэж байдаггүй. Англи хэлээр ус цас байх нь ч гол үзүүлэлт биш. Дэлхий хэрсүүжиж, хүний эрхийн мэдрэмж улам л нарийн, айхтар болж буй энэ үед тэдгээр их сургууль залуусын нийгмийн идэвхи, хүний эрхийн мэдрэмж, хүмүүнлэгийн үйлст хэр оролцдог вэ гэх мэт шалгуурыг ч эн тэргүүнд авч үздэг болсон цаг үе. Ямартай ч миний охин Х.Намуун аавынхаа нэр нөлөө, эрх мэдлийг ашиглаж БЗС-аас тэтгэлэг аваагүй. Ёстой жинхэнэ авьяас чадвар, оюун ухаанаараа дэлхийд нэр хүндтэй их сургуульд тэнцээд БЗС-аас тэтгэлгээр суралцаж онц сайн дунтэй Их сургуулиа төгсөж ирээд эх орондоо 5 жил ажиллаж нийгмийн даатгалаа төлөөд явж байгаа Олон нийтийн сүлжээнд шуугиулаад байгаачлан заавал төрийн байгууллагад ажиллах заалт холбогдох журамд байхгүй. Харин Монголдоо эргэж ирж ажиллана, нийгмийн даатгалаа төлнө. Миний охин энэ үүргээ маш сайн ухамсарлаж, журам ёсоор нийгмийн даатгалаа бүрэн төлж дуусахад 6 сар л үлдсэн" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.93.26
МАН-ын дотор хурцтай тэмцдэг хурцыг ноолох сонирхолтой цөөхөн хүн бий Тэдний нэг нь Нямдорж хэдиыгээр нямдоржид загнуулдагч гэсэн залгамжлагч нь төлгөн коммунист хочит Нямбаатар Бас болоогүй өөрийгөө Нямдорж гээд бодчихсон дүлзэн шиг нөхөр бий. Тэр нь Энхбаяр
Хариулах202.126.89.180
Та нар гэр бүлээрээ хулгайч юм байнаа Естой нөгөө нуухаа авах гээд нүдээ сохлов гэгч болжээ Чи дуугай байсан бол чиний луйврыг хүн мэдэхгүй байсан юмдаа Нөхөр чинь хүн тамлаа биздээ
Хариулах66.181.161.219
Би арай өөр саналтай бна их бүтээлч хүмүүс шиг санагдлаа бид тамын тогооноос гарах хэрэгтэй
66.181.179.77
Пээ тагнуулын дарга хийж байгаад нисэх мисэх компанитай болоод явчихав уу? Ааяяаа авъяастай юмаа
Хариулах66.181.184.191
Хичнээн хүний үйлийг үзсэн бол доо одоо адилхан тэр үйл лайг амсах л болж дээ
Хариулах59.153.115.170
Муу үйл хийсэн хүний үйлийн үрийг хэчнээн цайруулаад ч цайрахгүй гэдэг л энэ байхдаа,үйлийн үрээ гэж...
Хариулах64.119.24.30
ehner bol hodoldog hvn yum shig bna hutrs bol hudlaa uhaan ch hvrch amidrah hvn bishee gemgvi olon hvn hohirosndo
Хариулах202.126.88.160
Хурцыг бол мэдэж байна мань мэтийн хүн бахкнаас зээл авах гэж үүлээ үздэг Харин Хурц үүлээ үзээгүй юм байна мөн ч амархан авч дээ тэгээд энийг чинь юу гэж ойлгох юм за Сарнай чавганц минь наад өвгөн шүү юмаа өмөөрөөд яахав дээ Хурцыг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа хүнийг гүтгэж дарамтлахдаа мэргэжилийн гар хүний ой ухаанд ормоогүй үйлдэл хийж байсан Хурц хэдэн аавын хүүг алсан бэ гээ асуумаар байна Энэ хүн амьд явах эрх байхгүй Юун иргэн хүн болсон гээд байгаа юм бэ хүн алчихаад одоо гэмгүй дүр эсгээд байна уу араы ч дээ Хичнээн олон эхийг уйлуулж элгийг нь харлуулсан гэж бодож байна Одоо гэнэт эхнэртэй болчихоод эхнэр нь гээд гараад ирэх шивдээ чи эхнэр нь мөн юм бол тухайн үед нь яагаад нөхөртөө хэлдгүй байсан юм бэ яагаад хүниыг амьдаар нь тамладаг байсан юм бэ нөхөр чинь би эхнэр хүүхэдтэй миний амьдралд хар толбо сууна гэдгийг яагаад ухаардгүй баысан юм болоо бүү үзэгд За Сарнай чавганц минь чи бигтий сонин юм яриад бай Хурцтай Хурцгүй Монголын нисэх хөгжинө битгий худлаа яриад бай Хөгжлийн банкнаас авсан зээлээ нисэх нурж унах гээд Хурц авраад байгаа юм уу хүүхдийн үлгэр шиг юм битгий яриад бай Наад алуурчингаа мөдхөн цаазын тавцанд очихыг нь хүлээгээд байж бай Ард түмэн шүүгээд өгнө Хурцыг яаж шүүхийг харах болно
Хариулах202.21.107.6
Сарнайтай ажил төрлийн шугамаар уулзаж явсан. Төлбөрөө шударга төлсөн шүү. Гэрт нь ч Сарнайх дэлгүүрт очиж байсан. Нөхөр нь хоригдож байсныг мэдээгүй. Ажлын хөлсөө дор нь өгч байсан.
Хариулах202.21.107.28
Сарнайх гэж эмэгтэйг их хөдөлмөрч дайчин хүн болох талаар их сонсож байсан шүү. Сайхан удам судартай ажилсаг бүсгүйн ярьж бичиж байгаа нь ч хүнд юм бодогдуулж; ухаарч ойлгомоор, бизнёс эрхэлнэ гэдэг ямар их зүтгэл, хөрөнгө мөнгө шаардлашатай болох талаар хөндсөн нь түүний ямар ажилсаг, тэсвэр тэвчээртэйг нь илтгээ байна. Манайхан нэгнийгээ харлуулах доромжлох болохоор түүний гэр бүл , үр хүүхдийг ч арай дэндүү муухай үгээр сэтгэлийг нь сэмлэж, хардаж бах таваа хангах юмаа. Энэ гэр бүл зээлээ төлж л байгаа юм бна шүү дээ. Бид юмыг жаахан бодож эргэцүүлж, хүлээж харж хянаж баймаар юмаа.
Хариулах202.179.15.71
yu ch yarih geed baidgiin. yadaj chimeegui suusan ni deer sh dee. ingej gonshgonoloo geed zeeliig chiny huchingui bolgoh yumuu. hudlaa bayan dur esgesen yumnuud
Хариулах192.82.65.47
Бусад хүүхдийн боломжыг хулгайлсан нь үнэн л байна шүү дэ
Хариулах64.119.24.41
Ednii huuhed mongoliin irgen huuhed bh erhee hasuulsan yumuu? Bitgii teneg yum yarij bai
202.126.90.116
Сарнай бол сайн хүний үр худал хуурмаг байхгүй үндэсний элит гэр бүлийн гишүүн элдвээр хараахаасаа өмнө манайхан монгол хүн байна амаа мэдэж баймаар юмаа би огт танихгүй уулзаж ч яваагүй зүгээр эцэг өвгөдийнх нь монголдоо үлдээсэн нэр төр өв соёлоор нь ингэж үзэж байнамонгол хүнд үнэт зүйл заавал үлдэх ёстой шүү
Хариулах64.119.21.232
элитүүд гэдэг нэршил чинь хулгайчууд гэдэг нэршилээр солигдож байгаа юм бн даа
64.119.29.144
Ойлгосонгүй ..Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авсан гэнэ үү...Монголчуудыг эргүү гэж басамжилчих болтой... Тэтгэлэгийг зээлийн сан өглөө юу...Мэдрэлтээрэй авгай минь зээлийн сангаас авсан мөнгөө буцааж төл...Эгэл ардын үр хүүхдэд боломж олгоочээ...ээж нь аятай юм бол ... Танай гэр бүлийн холбогдоогүй асуудал Монголд ер нь байна уу...Балиар хар бузрууд...
Хариулах66.181.160.1
Erh zugeer bol yrunhiidu niigmiin bair suuriar ni bodooch tulburuu tuluh chadvartai bol oorsdoi tuluuch ene ulsad chin chadvarlag surah sonirholtoi mongogui huuhduud zondoo bn ene huuhduudiin suraltsah erhiig yah ym yunii tuld ene ard irged niigmiin daatgal tuldug ym
64.119.24.41
Huilind yamar hunii huuhed avch bolno yamar ni avch bolohgui gej zaassn chadaltai bol avaad suraltsaad ireed eh orondoo ajilna biz . Ta nariig bodvol arai oor setgehuitei irgen negeer nemegdeh baih
64.119.29.144
Tiim l ikh oorsdiin tolgoigoor khorongojson yum bol ur khuukhdiinkhee bolovsrold zoriulakhaasaa tataldaad ulsiin mongoor surgasan yum bna gej oilgoloo...chaavaas daa omnoos ni ichchikhlee...khuukh dee surgaj chadakhgui bizness khiigeed ch yakh bilee...iim aimaar 2-n dundaas garsan khuukhduudiin khumuujil ch ukhamsar ch gej yu ch bh bilee dee
Хариулах64.119.29.144
Nokhor shuu yum ni busdiig khulgailj gutgej daramtalj ami nasiig ni khokhirookhod or chini ovdoogui bj aluurchinaa omoorood tenegtej garch irdeg bna sh dee..Chinii aluurchnii gart heden ailiin golomt suirsen be...Mongolchuud teneg bish bugd medne...Enkhbat agsanii ukhel...deerees ni Sodnomdarjaa Chimegee...Chimegeeg iin tom okhin eejiigee yos busaar shorond orokhod ni avto osloor ood blson...Chimegee bolon Enkhbat agsanii ur khuukhed khani ijliig amidiin tamd oruulsan nugelee tanaikh 9 uyeree uurne sh dee...duugai zail teneg almas avgai mini ...bur medrel khodlood uur khureed bna ...ednii ger bul gekheer l...
Хариулах202.21.115.53
Karma haalga anduurahgue.Ingej hudla yarij geegen dur buteeh gej oroldson ch idej uusan humsalsan huursan buh yum butsaad gardin l baihgui yu.uiliin ur ur huuhed ue udamdaa ch ulddeg horwoo.Uneheer gegeen boloh geed baigaa bol nuglee naminchilj mongoliin ard tumend chin setgeleesee zoriulj buyan sain hiih l heregtei baih daa.End tendgui mall,plaza,square barij ashig bodoj baihaar huuhdiin emneleg tsetserleg surguuli toroh barij idsen uusan nuglee tsairuulj baimaar yum daa.
Хариулах192.82.90.37
Hutsdag muu ulugchin be? Olon hunii ami nas amidralaar togloson muuhai humuus uiliin ur ni uursded ni ireh baih daa
Хариулах202.126.89.156
Олигтой гэр бүл биш ээ.
Хариулах43.228.130.98
Алуурчин, хулгайч, дээрэмчин муу бүхэн шингэсэн буг чөтгөрүүд
Хариулах202.126.90.17
Олон хүнийг мөнгөний төлөө амь амидралаар нь тоголсон ачтан юм бүшүү ххэ
Хариулах202.126.89.66
Сэжигийн хог вэ,
Хариулах213.87.154.213
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах192.82.68.95
Хурцын эхнэр Сарнай гэж царай муутай авгай юун ч шуналтай юм. Хүн царай муутай байх тусам шунал нь их байх юм.
Хариулах103.29.144.170
Ямар ч гэсэн шударгаар хүн ингэж хөрөнгөжих боломжгүй бөгөөд арилжаа наймаагаар шулах,ажилчин хүний хүч хөдөлмөрийг шулах хувьчлал дуудлага худалдаа нэрээр үнэгүйдүүлж шулах зээл нэрээр шулаж луу унжих өөртэй ашигтай хууль гаргуулах залилах хулгайлах дээрэмдэх хуурч мэхлэх аргуудыг хэрэглэж байж л хөрөнгөжих нь нууц биш шүү гэж хэлмээр байна.
Хариулах75.64.163.20
Олон улсын дунд сургууль жилийн 20-30,000$-н төлбөртэй. Энэ зөвхөн төлбөр нь, дээр нь номны мөнгө, хоолны мөнгө гээд элдэв төлбөр нэмэгдэнэ. 30.000$х3000= 90 сая х12 жил=1тэрбум төгрөг зөвхөн нэг хүүхдийн сургуульд гээд бодохоор хоол байр машин, хувцасандаа хэдийг зарж амьдардаг Төрийн албан хаагч вэ? ямар мөнгөөрөө энэ төлбөрийг төлөх вэ? Авилга биш үү, Рекет биш үү. Энэ
Хариулах75.64.163.20
Худлаа ярихыг үзүүлж өгнө.бусдад олддоггүй боломж танай охинд олдоод, мөнгөтэй юм байж өөрсдөө охиныхоо төлбөрийг төлчихөж чадахгүй ардын хүүхдийн зээлд хамруулж энэ тэр. Дандаа эрх мэдлээрээ бусдын боломжийг хулгайлаад сурсан луйварчин хүмүүс.
Хариулах75.64.163.20
Танай нөхөрөөс чинь болж гэм зэмгүй иргэн Энхбат нас барсан шүү. Яаж ийм хүнийг өмөөрдөг бнаа.
Хариулах64.119.24.241
Хуцдаг өлөн хулгайч бэ.та нар Монголд гарч байгаа бүх зээл,тэтгэлгийг авч байх ёстой юм уу.та 2 г ямар байсныг мэдэхгүй хүмүүс л итгэх байх да.чи Чимгээгийн оронд өөрөө нэг өдөр байгаад үз дэ..үнэнд дургүй болоод чи ийм олон юм бичээд бгаа юм биш үү
Хариулах202.55.188.105
Бэртэгчингүүд биёэ өмөөрөх шалтгаан байхгүй шү
Хариулах59.153.114.160
Сөүлд төлөөлөгч байхдаа МИАТ онгоцон дахь засгийн газрын ачаа нэрээр хжвь бизнес хийж өдрийн олон мянган доллор халаасалдаг байснаа ярихгүй юм уу яшика
Хариулах202.126.88.182
Zeeland bish shalgaltAnd tenceed tetgeleg авсан гд байхад олгодоггүй ямар мулгуу эргүү хүмүүс бдаг юм бэ тас харанхуй
192.82.82.52
Чимгээгийн оронд өөрийгөө тавиад үздээ, нөхөр чинь хүнийг хэлсээр хэлмэгдүүлж алсан нь үнэн бол танайх 9үeэрээ гэсгээдэнэ шүү нүгэл нүдтэй гэдэг
Хариулах192.82.92.153
Зөвхөн үнэт эдлэл нь 50 тэрбум байж хөгжлийн банкнаас зээл авах сэтгэлгээтэй байна гэдэг хулгайлахын сэтгэлгээтэй гэхгүй өөр юу гэхийн
Хариулах192.82.73.124
За бас л Хурцын талаар элдэв ташаа мэдээ мэдээлэл цацагдаж байгааг зөв өнцгөөс сайхан бичжээ. Хурцын биеэ тоосон том зан л гай бодог байхоо. Бизнесийн хувьд гэр бүлийн нь хүнд өөлөөд байх юм байхгүй л болотой. Бас л их хөдөлмөрч бүсгүй бна.
Хариулах188.156.90.19
ALUURCHINII EMGEN CHINII HUDLAA HUTSAJ BGAAG ARD TUMEN MEDNEE. ULSAAS HULGAILJ, LUIVARDAJ, ZALILJ AVSAN URUU TULUUCHEE EMGEN GUAI. CHINII YAJ SANDARCH, YAHAA MEDEHEE BAISAN CHIN ILREED, URUU TUL LUIVARCHINAA, CHAMD HEZEE CH YU CH BAIGAAGUI. URUU TUL2. TULUHGUI BOL TANAI GER BUL HEZEE CH AMAR TAIVAN BGUI SHU.
Хариулах66.181.179.203
Боломжтой, бизнестэй нэгэн нь өөрөө зардлаа дааж суралцаад, боломжгүй айлын авьяас чадвартай хүүхдүүдэд байраа тавьж өгвөл тэр л жинхэнэ хүчтэй, ухаантайг харуулна.
Хариулах202.126.88.182
Шалгалт өгөөд тэнцвэл хэний ч хүүхэд тэтгэлэг авч болноштээ үүнийг ойлгодоггүй ямар бүдүүлэг хүмүүс вэ ийм хүмүүсийн хүүхдүүд яаж мэдлэг боловсролтой болох вэ дээ
103.229.121.105
Хулгайч нь ч хулгайчаа бүх хулгайч нарын л хэлдэгийг хэлж бна
Хариулах202.126.88.182
Зарим нэг хүн хүний хүүхдэд атаархаад боож үхэхдээ зүрх нь хаачихвийдээ бие бодсон дээр байхшүү
202.21.118.126
Хэлэх муу үг олдохгүй л бна
Хариулах202.126.88.223
ЭНД НАР УЛСЫГ ЦӨЛӨМСӨН ГЭР БҮЛ ИЧЭХ Ч ҮГҮЙ ОДОО ИНГЭЭД ЯРИЖ БАЙГАА НОВШЫГ ЯЛЛААД ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭРЭМЧИН ХҮН ШҮҮ ДЭЭ ЭНЭ НОВШ