НОЦТОЙ: “УСАН ПАРК” цогцолборыг захиалагч "ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН" ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ажиллаж байжээ

2023/05/02

Хан-Уул дүүргийн XV хороо, Дунд голын эргийн хамгаалалын бүсэд “Эм энд Жи констракшн” компанийн захиалгаар баригдаж буй “Усан парк" орон сууцны цогцолборын барилгын талбайд ноцтой оосол гарч, 19 настай эрэгтэй бетон шахуургад дарагдан хүнд гэмтэл авсан хэрэг гарсан талаар бид мэдээлж буй билээ. 

Тэгвэл тус компани барилгын ажил эхлүүлэхэд шаардагдах баримт бичгийг гүйцэт бүрдүүлээгүй байхдаа дур мэдэн үйл ажиллагаа явуулж байсан баримт мэдээлэл бидэнд олдсон юм.

“Эм энд Жи" компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээг батлуулаагүй болох нь тодорхой болсон байна. 

Харин "Эм энд Жи констракшн" “Ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ ХУД-ийн Нийтийн хурлаас шалтгаалж бараг нэг жил хүлээж байна. Өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийсэн. Барилгын ажиллагаа явуулах цөөхөн сарын хугацаа байна” гэсэн утгатай тайлбар бичиж өгчээ. Улмаар зөрчлийн хэрэг нээсэн аж. 

Бидэнд олдсон баримтаас харвал, өмнөтгөлд бичсэнчлэн, “Эм энд Жи констракшн” компани төслийнхөө байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгээгүй, нарийвчилсан үнэлгээний тайлан батлуулаагүй буюу барилгын ажил эхлүүлэх ёсгүй байжээ.

 Гэтэл дур мэдэн баирлгын ажил эхлүүлж, энэ үйлдэл нь тогтоогдож, Зөрчлийн хэрэг нээгдчихээд байхад барилгын ажлаа үргэлжлүүлснээс ноцтой осол гарсан нь тодорхой байна. Тус компани ийнхүү дураар авирласнаас болж 19-хөн настай хүү үхэл, амьдралын зааг дээр байгаа юм.       



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.154.213
    2023/05/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 103.229.122.181
    2023/05/02

    Арай дэндүү юмаа

    Хариулах
  • 122.201.22.74
    2023/05/02

    Усан парк ч үгүй, орон сууцны хороолол бариад нийслэлчүүд биднийг төр засагтай нь молигодоод байгаа хэн гээч юм бол доо???? Ингэж дураар аашилж байхыг бодоход ар нь Сумка юм уу?

    Хариулах
  • 202.126.90.20
    2023/05/02

    Авилга хороолол

    Хариулах
  • 202.126.92.98
    2023/05/02

    Зөрчлийн хэргийн материал ингээд сошиалаар нийтлэгдээд байж байдаг.

    Хариулах
  • 202.126.92.98
    2023/05/02

    Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан нууцлал гэж ер нь байна уу ер нь энэ эрх бүхий албан тушаалтанд

    Хариулах
  • 202.179.15.130
    2023/05/02

    2 жилиин өмнө усан паркийн газар орон сууцны барилга барьж байна гээд шуугиад байхад хаагуур юу шалгаж байв аа

    Хариулах