Дунд голын эрэг дээр “УСАН ПАРК” нэрийдлээр газар авч, улмаар орон сууцны барилга барьж буй “Эм энд Жи констракшн” компанийн барилгын талбайд ноцтой осол гарч, 19 настай ажилчин хүнд гэмтэн ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа билээ. Манай сайт энэхүү хэргийг сурвалжлах явцдаа тус компани зөвшөөрөлгүй буюу төслийн талбайдаа байгаль орчны үнэлгээ хийлгээгүй баримт бичгийн бүрдэл дутуу байхдаа барилгын ажил эхлүүлсэн, улмаар энэ үйлдэл нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдчихоод байхад дур мэдэн ажиллаж байхад уг ноцтой осол гарсан болохыг баримтаар дэлгэсэн. Тэгвэл тус компани эрх бүхий байгууллагаас хийсэн шалгалтын үеэр худал мэдээлэл өгч, шалгалтын комиссыг төөрөлдүүлэхийг оролдсон талаар ээлжит мэдээллээ бэлтгэн хүргэж байна.
“Эм энд Жи констракш” компани БОАЖЯ-нд “ХУДАЛ” тайлбар өгч, ХУД-ийн Иргэдийн нийтийн хурлыг ГҮТГЭЖЭЭ
БОАЖЯ-ны шалгалтын комисс “Эм энд Жи констракшн” компанийн барилгын талбайд шалгалт хийх үед тус компанийн төлөөлөл “Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ Хан-Уул дүүргийн Нийтийн хурлаас болж жил гаруй хүлээгдэж байгаа. Бидний зүгээс хийх ёстой бүх зүйлээ хийсэн” гэх утгатай тайлбар өгсөн байдаг. Хан-Уул дүүргийн ИТХ-аас энэ асуудлаар тодруулахад “2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр л бичгээр хандсан. Иргэдийн нийтийн хурал бол жилийн өмнө хуралдсанаас хойш хуралдаагүй байгаа” гэсэн хариу өгсөн юм. Шалгалт хийх талаар тус компанид өнгөрсөн сарын 18-нд мэдэгдсэн гэхээр “Эм энд Жи констракшн” ХХК яамны шалгалт орно гэдгийг мэдсэнийхээ дараа л дүүргийн ИТХ-д хандсан байдал харагдаж байгаа.
Хандахдаа "15 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлыг хуралдуулах боломжгүй байна. Бидний хүсэлтийг шийдвэрлэж өгөөч" гэж хандсан нь Хан-Уул дүүргийн Иргэдийн нийтийн хурлын өмнөөс шийдвэр гаргасан, магадгүй, иргэд шийдвэртэй эсэргүүцэж байгаа учраас шууд ИТХ-аар орлуулсан байдал харагдаж байгаа юм.
Иргэдийн нийтийн хурал 2022 онд хуралдсан, "Эм энд Жи констракшн" түүнээс ч удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан гэдгийг анхаарна уу.
Өөрөөр хэлбэл, хууль үйлчилдэггүй “Эм энд Жи констракшн” ХУД-ийн иргэдийг үл тоож, гурван жил ажиллажээ. Улмаар шат ахин, хорооны Иргэдийн нийтийн хурлыг алгасахаар санаархсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.153.249
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.21.108.12
Шалганаа гэж урьпчилан хэлээд шалгадаг гэнээ гэмээ нуугаарай гэсэн үг үү
Хариулах