Хэрэв таны цахим хаягт "Бичлэг дээр байгаа хүнийг чамайг л гэж бодож байна" гэх утга бүхий холбоос очвол нээж үзэхгүй, холбоосоор нэвтэрч орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Учир нь энэхүү холбоосыг цахим хэрэглэгчид рүү илгээж 52 иргэнийг хохироож, 40 сая төгрөг залилсан этгээдүүдэд холбогдох хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа аж.
Уг этгээдүүд иргэний фэйсбүүк хаяг руу дээрх агуулга бүхий холбоосоос гадна "Таван толгой" ХК-ийн хувьцаагаа шалгаарай" гэх зэрэг холбоосыг олон нийтийн группт байршуулж бусдын нэвтрэх нэр, нууц үгийг олж авдаг.
Улмаар тухайн хэрэглэгчийн нэрийг барьж фэйсбүүк найзууд руу нь өмнө харилцсан зурвасын утгыг харж байгаад оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэх зэргээр чат бичиж бусдын дансанд мөнгө шилжүүлэн авдаг болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоожээ.
Эх сурвалж: ЦЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.226
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах92.88.170.205
FACEBOOK geech ene aixtar olon niitiin tsaxim suljee olon xuniig gomdooj doromjilj j toxuurxaj zalilj luivardaj deeremdej baina daa Mongolchuudaa sonor seremjtei baigaarai
Хариулах202.126.90.21
Bi newtreed orson chin minii face haygaar baahan hvmvvsrvv yum ywuulaad bna yahu eniig odoo
Хариулах203.91.115.44
Zayagu shd iim ymnd itgej bdg pass ntre hurdan soli2 hha
202.126.89.195
Tgl passaa soliochde xxa