“100 жил -100 сэтгүүлч” орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын зөвлөгөөн Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна.
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МСНЭ-ийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөл, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран, "Орон нутгийн хэвлэл мэдээллийн чиг хандлага, тулгамдсан асуудлууд” сэдвээр зохион байгуулж буй уг зөвлөгөөнд 19 аймгийн 90 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 100-н сэтгүүлч оролцож байгаа юм.
Энэ онд Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан уг форумыг зохион байгуулж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн нийгэм эдийн засгийн онцлог, үзүүлэлтийг багтаасан “Шинэ сэргэлтийн бодлого-Хөдөөгийн сэргэлт Хэнтий аймгийн 100 жил” сэдэвт мэдээллийг оролцогчдод хүргэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.149.226
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах