Дурангийн мэс заслын аргаар цөсний замын мэс заслын 98 хувийг, мухар олгойн 90 орчим хувийг хийж байна

Х.Есү
2023/05/04

УХТЭ-н Дурангийн мэс заслын 20 жилийн ой тохиож байна.


Өнгөрч буй дөчөөд жилийн хугацаанд олон өвчний эмчилгээний аргыг эрс шинэчилсэн үйл явдлууд мэс заслын шинжлэх ухаанд гарсны нэг нь бага хөнөөлт мэс засал энэ салбарт эрчимтэйгээр хөгжсөн явдал байлаа. Мэс заслын салбарын хөгжлийн өнөөгийн шатанд зөвхөн өндөр хөгжсөн орнууд төдийгүй манай орны хот хөдөөгийн олон эмнэлгүүдэд яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын эмгэгтэй хүүхэд, насанд хүрэгчдийг мэс заслаар эмчлэх өдөр тутмын практикт дурангийн мэс заслын арга техник улам ихээр хэрэглэгдэх боллоо. 

Манай оронд 90-ээд оны дунд үеэс Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт цөсний хүүдий авах мэс заслаар хийгдэж эхэлжээ. Харин манай эмнэлгийн тухайд Монгол-Япон улсын засгийн газар хоорондын гэрээгээр 1999-2000 онд хэрэгжсэн “Улсын Клиникийн Нэгдсэн Хоёрдугаар эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах” буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд Олимпус фирмийн дурангийн мэс заслын иж бүрдэл нийлүүлэгдсэн юм. 2002 оны 11 сарын 01 ний өдөр ”Хэвлийн дурангийн хагалгаа хийж эхлэх тухай” эмнэлгийн захирлын тушаал гарч хэвлийн дурангийн мэс засал хийгдэж эхэлсэн түүхтэй.

УХТЭ-т жилд 6000 орчим мэс заслын эмчилгээ хийгдэж байгаагаас Ерөнхий мэс заслын тасагт 4000 орчим мэс засал хийгдэж байна. Нийт мэс заслын 60 орчим хувийг . Нэр төрлөөр нь тооцож үзвэл дурангийн 50 орчим нэр төрлийн мэс заслын эмчилгээг хийжээ.

Бид цаашид хэвлий, цээжний хөндийн хорт хавдрын, тэр дундаа ходоод гэдэс, элэг нойр булчирхайн хавдрын мэс заслуудыг дурангийн мэс заслын аргаар түлхүү хийхийг зорьж мэс заслын эмчилгээнийхээ тоог нэмэгдүүлэн дэлхий дахины дараагийн хөгжил болсон робот мэс заслыг нэвтрүүлэхээр зорьж байна. Ингэснээр ард иргэд маань хүртээмжтэй, чанартай, сэтгэлд нийцсэн, санхүүгийн хэмнэлттэй олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртэх улам өргөн боломжоор хангагдах юм.

Ойн арга хэмжээнд зориулсан Онол практикийн олон улсын хурал 5-р сарын 5-6 ны хооронд УХТЭ-н Үндэсний оношилгоо эмчилгээний төв, Корпорэйт Эвэнт холл хурлын танхимд болох гэж байна. Энэхүү хуралд Солонгос, ОХУ, Япон зэрэг орноос зочин профессорууд илтгэл тавин оролцоно.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.226
    2023/05/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах