ЦЕГ: “Фэйсбүүк орчинд 10 хүн урамшуулалд хамруулна” гэх зарыг байршуулан 230 орчим сая төгрөг залилжээ

Х.Есү
2023/05/04

“Фэйсбүүк орчинд 10 хүн урамшуулалд хамруулна” гэх утга бүхий зарыг байршуулан, холбогдсон иргэдийн утасны дугаарыг авч, фэйсбүүк хаяг руу нь хууль бусаар нэвтрэн, хохирогчийн нэрийг барьж, фэйсбүүкийн найзууд руу нь чат бичиж, залилан мэхэлдэг этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Уг этгээдийн үйлдсэн 230 орчим сая төгрөгийн хохиролтой, 180 орчим хэргийг илрүүлж, иргэдээс залилсан мөнгийг цахим бооцоот тааврын сайтын цахим дансанд байршуулан түүгээр дамжуулан авч, хэрэглэж байсныг тогтоон дансан дахь 60 орчим сая төгрөгийг битүүмжлэн шалгаж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.226
    2023/05/05

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах