“Норд Бенз” маркийн том оврын ачааны автомашинууд хоорондоо мөргөлдсөн осол өчигдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Үнэгт-Уул” гэдэг газарт гарчээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг ослын газарт очиход иргэн Б /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин, иргэн А /42 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ. Улмаар жолооч Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан тул энэ сарын 7-ны 12:35 цагт цогцсыг гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.162.54
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах192.82.70.99
Хөдөө орон нутгийн замуудыг яармагийн зам шиг тусдаа дөрвөн эгнээтэй замтай болгочихвол осол аваар гарахгүй шдээ.
Хариулах